С.Бямбацогт: 9 чиглэлийн нислэгийг сэргээж, тийзний үнийг 2-2.5 дахин буурууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Бямбацогт: 9 чиглэлийн нислэгийг сэргээж, тийзний үнийг 2-2.5 дахин буурууллаа

/2023.06.14/: Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд хийгдэхээр төлөвлөгдөж буй ажлуудын нэг нь орон нутгийн нислэгийн сэргээж тийзний үнийг буулгах юм.

Тэгвэл энэхүү төлөвлөгөө бодит ажил болсон талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Тэрбээр,

Орон нутгийн нислэгийг сэргээнэ, тийзний үнийг бууруулна гэхээр итгэх хүн ховорхон л байсан.

Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлж, СЭРГЭЛТ бодитой болсоор л байна.

Төрийн өмчит МИАТ компани нийгмийн хариуцлагын хүрээнд агаарын тээврийн салбартаа “айлын том ах шиг байж” АЛДАГДАЛГҮЙ, бас АШИГ ХАРАХГҮЙ, ТӨСВӨӨС ТАТААС НЭХЭХГҮЙГЭЭР орон нутгийн 9 ЧИГЛЭЛД 7 ХОНОГТ 1-3 удаа ХЯМД бөгөөд ХҮРТЭЭМЖТЭЙ нислэг үйлдэхээр болж байгааг дуулгая.

Иргэддээ ээлтэй, зочиддоо хүндлэлтэй орон нутгийн нислэгийн хуваарь, тарифыг танд танилцуулж байна орон нутгийн нислэг сэргэснээр:

  • хөдөөгийн сэргэлтэд хөшүүрэг болно
  • хөгшин, нялх нойтон хүүхэдтэй болон газраар зорчих боломжгүй өвчтэй иргэдээ агаарын тээврээр зорчих боломж нээгдэж байна
  • ирсэн жуулчдаа улаанбаатарт уяад, уйдаагаад байлгүй орон нутагт аялах, байгалийн үзэсгэлэнт газруудад очих боломжийг нээж аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
  • Ховд, Мөрөн, Даланзадгад, Чойбалсан гэсэн орон нутгийн 4 нисэх буудлыг олон улсын нисэх буудал болгох ажилд ахиц гарна.
  • орон нутгийн нислэгийн тийз 2-оос 2.5 дахин хямдарснаар иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлж, зардлыг хэмнэнэ гэжээ.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.