Өнгөрсөн жил БНХАУ-д хамгийн цөөн хос гэрлэлтээ батлуулжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнгөрсөн жил БНХАУ-д хамгийн цөөн хос гэрлэлтээ батлуулжээ

A bride and groom stand together before posing for a pre-wedding photo shoot in Beijing earlier this year.

Хятад улс нээлттэй болсноос хойш хамгийн бага гэрлэлтээ бүртгүүлсэн нь өнгөрсөн жил боллоо.

Гэрлэлт сүүлийн 10 жилийн туршид буурч байгаатай холбоотойгоор төрөлт ч даган буурсан үзүүлэлттэй байна.

2022 онд 6,83 сая хос гэрлэсэн гэж Хятадын Иргэний хэргийн яамны баасан гарагт нийтэлсэн тоо баримтад дурджээ. Энэ нь 2021 онд 7,63 сая гэрлэлтийн бүртгэлтэй байснаас 10,5 хувиар буурсан үзүүлэлт бөгөөд тус яам статистик мэдээ гаргаж эхэлсэн 1986 оноос хойших хамгийн доод үзүүлэлт юм.

Хүн амын хөгшрөлтөөс үүдэн ажиллах хүч багассанаар эдийн засагт ноцтой нөлөөлнө гэж шинжээчид таамаглаж байхад гэрлэлтийн тоо буурч, төрөлт мэдэгдэхүйц буурч байгаа нь Бээжингийн эрх баригчдын анхаарлыг ихээхэн татаж байна.

Хятадын хүн ам 2022 онд сүүлийн 60 гаруй жилд анх удаа буурч, 1000 хүн тутамд ердөө 6.77 төрөлт ноогдсон нь 1949 онд Коммунист Хятад улс байгуулагдсанаас хойшхи хамгийн бага үзүүлэлт юм. Тус улс 1.4 тэрбум хүн амаараа дэлхийн хоёр дахь хүн амтай болж Энэтхэгийн ард орсон талаар НҮБ-аас мэдээлсэн юм.

“Ногоон санхүүжилт-олон улсын чуулган” болно
“Ногоон санхүүжилт-олон улсын чуулган” болно
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.