“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт эхэллээ

/2023.06.13/: Монгол Улсын Их Хурал, Стэнфордын их сургууль, Бан Ги Мун сан, БНСУ-ын Эва Эмэгтэйчүүдийн Их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалт өнөөдөр эхэлж байна.

Чуулга уулзалтаар дээд боловсролын салбар болон төрийн түвшинд жендэрийн эрх, тэгш байдлыг хангах чиглэлээр АНУ болон Ази дахь судлаач, экспертүүдийг холбож, судалгаа, бодлогын түншлэлийг идэвхжүүлж, тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг манлайлах залуучуудыг дэмжихэд чиглэгдэх юм.

Чуулга уулзалтад жендэрийн тэгш байдал, жендэрт суурилсан хүчирхийлэл, хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн тэгш байдал зэрэг сэдэвт хэлэлцүүлгүүд болохоос гадна Алтай судлалын олон улсын чиг хандлагын талаарх салбар хуралдаан болно.

Монгол, Турк, Казакстан, Киргиз, Азербайжан, Узбекстаны эрдэмтэн, судлаачид Урал-Алтайн бүс нутгийнхаа түүхэн болон уламжлалт үнэт зүйлсийн судлалыг өргөжүүлэх талаар ярилцаж, Алтай судлалд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.

Эх сурвалж: УИХ

Ж.Ганбат: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өр төлбөрийг нэг их наяд төгрөгөөр бууруулсан
Ж.Ганбат: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өр төлбөрийг нэг их наяд төгрөгөөр бууруулсан
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.