Наршилт болон нарны хордлогоос хэрхэн сэргийлэх вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Наршилт болон нарны хордлогоос хэрхэн сэргийлэх вэ

Зөвхөн толгойноосоо наранд халснаар наршдаггүй.

/2023.06.13/: Халуун өдрүүд үргэлжлэх талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулсаар байна.

Мөн Эрүүл мэндийн яамнаас наршилт болон нарны хордлогоос сэргийлэх талаар дараах зөвлөмжийг хүргэжээ.

Үүнд:

  1. Бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настан, шихрийн шижинтэй, даралт ихтэй хүмүүс аль болох наранд явахгүй байх (Ялангуяа 11-15 цагийн хооронд),
  2. Нарны шууд тусгалаас зайлсхийх, нүдний шил, малгай, шүхэр тогтмол хэрэглэх,
  3. Гар, хүзүү, хөл зэргийг ил гаргахгүй , сул чөлөөтэй урт ханцуйтай хөвөн даавуун цамц, урт өмд өмсөх,
  4. Ус, хярам, шингэн хар цай ойр ойрхон бага багаар уух,
  5. Хүүхдийг автомашинд орхихгүй, гадаа удаан тоглуулахгүй байх,
  6. Нойтон хүйтэн алчуур, толгой, хүзүүн дээрээ тавих,
  7. Хүйтэн ус, шүршүүрт орох,
  8. Хэт хүйтэн ус, ундаа, зайрмаг болон чихэрлэг шингэнээс татгалзах,
  9. Давс багатай хөнгөн, ислэг ихтэй хоол хүнс хэрэглэх,
  10. Төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэйчүүд, даралт ихтэй болон зүрх судасны архаг өвчтөй хүнийг ганцааранг нь байлгахгүй байх ( архаг хууч өвчтэй хүмүүс эмээ эмчийн заавар, зөвлөмжийн дагуу тогтмол хэрэглэх) ….. зэрэг болно.

May be an image of text

“Азийн тэсвэртэй хотууд“ төслийг хэрэгжүүлэх 5 дахь хотоор Улаанбаатарыг судалж байна
“Азийн тэсвэртэй хотууд“ төслийг хэрэгжүүлэх 5 дахь хотоор Улаанбаатарыг судалж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.