“Өсвөрийн парламент – 2022” хөтөлбөрийн оролцогчид батламжаа гардан авлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Өсвөрийн парламент – 2022” хөтөлбөрийн оролцогчид батламжаа гардан авлаа

No description available.

/2023.05.29/: “Өсвөрийн парламент-2022” хөтөлбөр хаалтаа хийж, оролцогч хүүхдүүд, багш нар, хамтран ажилласан байгууллагуудад батламж гардуулан ёслолын ажиллагаа өчигдөр Чингис хаан Үндэсний музейд боллоо.

No description available.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар санаачилгаар Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Монголын скаутын холбоо хамтран үндэсний хэмжээнд хоёр дахь жилдээ зохион байгуулсан уг хөтөлбөрт 21 аймаг, 9 дүүргийн 9-11 дүгээр ангийн сурагчид хамрагддаг бөгөөд энэ жил Улаанбаатар хотоос 35, аймгийн төвүүдээс 39, сумдаас 17 сурагч нийт 91 оролцогч сонгогдсон.

May be an image of 1 person, newsroom and text

Энэ удаагийн хөтөлбөрийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар дэмжин ажилласан юм.

May be an image of 2 people and text

Батламжийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан, Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа, Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга З.Цэдэнжав, Монголын скаутын холбооны Хүүхэд залуучуудын зөвлөлийн дарга М.Мөнхдорж, “Өсвөрийн парламент – 2022” хөтөлбөрийн зохицуулагч С.Бадмаараг нар гардуулан өгч, оролцогчдод амжилт хүслээ.

May be an image of 2 people and text

“Өсвөрийн парламент-2022” хөтөлбөр зургаан сарын турш үргэлжилсэн бөгөөд хүүхдүүд парламентын боловсрол, эрчим хүч, өсвөр үеийнхний сэтгэл зүйн онцлог, хувь хүний хөгжил зэрэг сэдвүүдээр цахим хичээлүүдэд хамрагдаж, эрчим хүчээ хэмнэх зөв дадал зуршилтай болох талаар нөлөөллийн ажлуудыг амжилттай зохион байгуулсан юм.

May be an image of 7 people and text

Эх сурвалж: УИХ

Л.Оюун-Эрдэнэ: Шивээхүрэн-Сэхэ боомтыг холбох нь баруун босоо тэнхлэгийн төмөр замын эхлэл болж байна
Л.Оюун-Эрдэнэ: Шивээхүрэн-Сэхэ боомтыг холбох нь баруун босоо тэнхлэгийн төмөр замын эхлэл болж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.