Элон Маскийн “тархины чип үйлдвэрлэгч“ компани хүн дээр турших зөвшөөрлөө авчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Элон Маскийн “тархины чип үйлдвэрлэгч“ компани хүн дээр турших зөвшөөрлөө авчээ

A stylised stock image showing Elon Musk's face and the Neuralink logo

/2023.05.26/: Элон Маскийн тархины чип үйлдвэрлэгч компани АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаанаас (FDA) анхны туршилтаа хүн дээр хийх зөвшөөрлийг авснаа мэдэгдлээ.

Тэрбумтны "Neuralink имплант" компани тархийг компьютерт холбосноор хүмүүсийн хараа болон хөдөлгөөнийг сэргээхээр зорьж байгаа юм.

Neuralink өөрийн микрочипийг саажилт, харалган зэрэг өвчнийг эмчлэх, мөн зарим хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст компьютер, гар утасны технологи ашиглахад туслах болно гэж найдаж байна.

Энэхүү чипүүдийг өмнө нь сармагчингууд дээр туршиж үзсэн бөгөөд чипүүд нь тархинд үүссэн дохиог Bluetooth-ээр дамжуулан төхөөрөмжид мэдээлэл дамжуулах зориулалттай юм.

Neuralink энэхүү мэдээг Twitter дээр зарлахдаа "Манай технологи олон хүнд туслах эхний чухал алхам"-ыг хийсэн тухай ярьжээ.

Энэхүү зөвшөөрөл нь "Neuralink багийн FDA-тай нягт хамтран ажилласан гайхалтай ажлын үр дүн" гэж мэдэгдэв.

Тус пүүс туршилтад оролцогчдыг хэрхэн бүртгэх талаар "удалгүй" дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөө амласан юм.

Мэргэжилтнүүд Neuralink-ийн тархины суулгацыг өргөнөөр ашиглах боломжтой болбол техникийн болон ёс суртахууны сорилтуудыг даван туулахын тулд өргөн хүрээтэй туршилт хийх шаардлагатай.

Энэхүү компани нь 2016 онд үүсгэн байгуулсан бөгөөд анхны зорилго нь 2020 онд хүний тархинд чип суулгаж эхлэх явдал байв. Мэдээж тухайн хугацаандаа амжаагүй тул 2022 онд эхлүүлэхээ амлаж байсан юм.

Энэхүү компаний хийж буйтай ижил чипний туршилтыг Швейцарийн судлаачид амжилттай хийсэн тухай мэдээлэл гарч эхэлсэн бөгөөд Нидерландын саажилттай эр бодол утасгүй дамжуулдаг суулгацын системийн ачаар зүгээр л бодоход л алхаж чаддаг болсон байна.

Эх сурвалж: ВВС

Үндэсний номын баяр эхэллээ
Үндэсний номын баяр эхэллээ
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.