/2023.05.05/: Кремль рүү нисгэгчгүй онгоцоор халдсан гэх Оросын буруутгалыг АНУ няцаасны дараа Москвагийн ГХЯ-ны дэд сайд хоёр гүрнийг "шууд зэвсэгт мөргөлдөөн"-ийн ирмэг дээр байгааг санууллаа.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос CNN-ийн сурвалжлагч “Москва энэ халдлагын ард АНУ-ыг байгаа гэж үзэж байна уу” гэж асуухад “Ийм шийдвэр, зорилго, арга хэрэгслийг Вашингтон Киевт зааж өгсөн нь дамжиггүй” гэж хариулжээ.
“Ийм террорист халдлагыг Киев биш, харин Вашингтонд гаргадгийг бид сайн мэдэж байна. Киев сурсан зүйлээ хэрэгжүүлж байна” гэв.
Энэ долоо хоногийн эхээр Украин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины амийг хөнөөх гэж нисгэгчгүй онгоцоор дайрсан гэж ОХУ мэдэгдээд "төлөвлөсөн террорист халдлага" гэж үзэж байнаа юм. Украины зүгээс уг халдлагад оролцоогүй гэж эрс няцааж байна.
Эх сурвалж: CNN