Пакистанд нэгэн этгээд сургууль руу дайрч 8 хүнийг хөнөөжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Пакистанд нэгэн этгээд сургууль руу дайрч 8 хүнийг хөнөөжээ

People carry a teacher's dead body into an ambulance after the incident.

/2023.05.05/: Пакистаны хойд нутгийн Хайбер Пахтунква мужийн сургуульд үл таних зэвсэгт этгээд халдлага үйлдэсний улмаас сургуулийн найман ажилтан амиа алдаж, хоёр хүн шархаджээ.

Дүүргийн цагдаагийн офицер Мухаммед Имраны хэлснээр нас барсан хүмүүсийн дунд сургуулийн таван багш, сургуулийн гурван туслах ажилтан байгаа аж. Амиа алдсан болон шархадсан хүмүүс бүгд эрчүүд байна.

Хэрэг пүрэв гарагийн үд дунд болсон бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа аж. Халдлагад өртсөн хүмүүс бүгд Исламын шиа урсгалын гишүүд байсан тул цагдаа нар уг халдлагыг шашны бүлэглэл хоорондын хэрэг гэж сэжиглэж байна гэв.

Халдлага болсон бүс нутаг нь лалын шашны суннит болон шиа урсгалуудын хооронд мөргөлдөөн байнга гардгаараа алдартай.

Эх сурвалж: CNN

Солонгос эмч нартай хамтран таван хүүхдэд мэс засал хийлээ
Солонгос эмч нартай хамтран таван хүүхдэд мэс засал хийлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.