АНХААР: Боловсролын хуулийн төслийн санал хураалтад ОРОЛЦОХ ЭРХГҮЙ УИХ-ын гишүүд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНХААР: Боловсролын хуулийн төслийн санал хураалтад ОРОЛЦОХ ЭРХГҮЙ УИХ-ын гишүүд

/2023.5.5/ УИХ-ын чуулганы хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

ҮХНӨ-ийг хэлэлцэх болсонтой холбоотойгоор энэ хуулийн хэлэлцүүлэг хойшилж болзошгүй ч, батлагдах үед анхаарах зүйл байгааг "Цогц хөгжлийн үндэсний төв"-өөс дараах мэдээллийг байршуулжээ.

"Гишүүн хэлэлцэж байгаа асуудалтай шууд холбоотой үйл ажиллагааны үр дүнд өөрөө болон гэр бүлийн гишүүд нь орлого олж байгаа, эсхүл бусад хэлбэрээр ашиг сонирхлын зөрчилтэй бол энэ тухай хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэж санал хураалтад оролцохгүй" гэж УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан байдаг.

Мөн "Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй" гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан. Энэ дагуу дараах гишүүд зөрчилтэй тул санал өгөх эрхгүй.

УИХ-ын гишүүн Н.Учрал, Б.Чойжилсүрэн нь боловсролын салбар дахь үйл ажиллагаанаас орлого олж байгаа учир боловсролын салбарт ашиг сонирхлын зөрчилтэй. Тиймээс УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14.10-т заасны дагуу энэ тухайгаа хуралдаан даргалагчид мэдэгдэж, Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцэхэд санал хураалтад оролцохгүй байх хуулийн үүрэгтэй.

Эх сурвалж: uih.mn

Ерөнхий боловсролын сургуулийн хоол зүйчдийг бэлтгэж эхэллээ
Ерөнхий боловсролын сургуулийн хоол зүйчдийг бэлтгэж эхэллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.