“Хуульчийн Про Боно өдөр-2023” өдөрлөгөөр 3000 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хуульчийн Про Боно өдөр-2023” өдөрлөгөөр 3000 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгчээ

/2023.05.04/: НЗДТГ, Монголын хуульчдын холбоо хамтран хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Хуульчийн Про Боно өдөр-2023” өдөрлөгийг тавдугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилготой тус өдөрлөгт

  • Монголын хуульчдын холбоо
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын ерөнхий прокурорын газар
  • Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс
  • Барилга хот байгуулалтын яам
  • Хууль зүй, дотоод хэргийн яам
  • Эрүүл мэндийн яам
  • Цагдаагийн ерөнхий газар
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
  • Улсын бүртгэлийн ерөнхий газар
  • Гадаадын иргэн, харьяатын газар
  • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
  • Нийгмийн даатгалын ерөнхий газар
  • Архивын ерөнхий газар
  • МУИС-ийн Хууль зүйн сургууль
  • Монголын өмгөөлөгчдийн холбоо
  • Монголын нотариатчдын танхим зэрэг байгууллага оролцон үйл ажиллагаагаа танилцуулж, 3000 гаруй иргэнд хууль зүй болон төрийн үйлчилгээний талаар зөвлөгөө мэдээлэл өгөв.


Түүнчлэн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар 100 орчим иргэнд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч, нийслэлийн ерөнхий боловсролын 19 сургуулийн 800 гаруй сурагчид “Нууцтай байх эрх” сэдвээр сургалт орсон юм.

Эх сурвалж: НЗДТГ

Дугуйчид хурдан морины уралдааны замаар хүч сорино
Дугуйчид хурдан морины уралдааны замаар хүч сорино
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.