Ж.Бат-Эрдэнэ: Мэдээлэл, танилцуулга хийсэн болоод хөвөөд яваад байж болохгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Бат-Эрдэнэ: Мэдээлэл, танилцуулга хийсэн болоод хөвөөд яваад байж болохгүй

/2023.05.04/: Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар үнийн өсөлтийн асуудлыг хэлэлцүүлэх үеэр Ажлын хэсгийнхнийг хариултыг чамлаж, ХХААХҮЯ-ны дэд сайд руу хатуу үг чулуудлаа.

Тэрбээр, “Та бүхэн үнийн өсөлтийн асуудалд бодлого гаргаж ажиллахгүй байна. Мэдээлэл, танилцуулга хийсэн болоод хөвөөд яваад байж болохгүй.

Салбарын яамнаас мах, гурилын үнийг тогтворжуулах гэж аж ахуйн нэгжүүдэд 100-140 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг жилийн 3-6 хувийн хүүтэй өгсөн тухайгаа л ярих юм. Энэ зээлийг ямар аж ахуйн нэгжүүдэд өгсөн мэдээллээ ил тавь. Энэ зээл чинь зорилтот эзэндээ хүрэхгүй байна. Хамгийн гол нь мах, гурилын үнэ хагас жилийн өмнө хэд байгаад, одоо хэд болсон, үнэ өссөн шалтгааныг та бүхнээс тодруулах гээд байдаг. Цаашид үнийн өсөлтийн эсрэг ямар арга хэмжээ авахаар төлөвлөсөн юм, гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ өссөөр байх уу. Өснө гэвэл тэрийгээ ард түмнийхээ өмнө шууд зарла.” хэмээн дэд сайдыг шахав.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхөлөг хариултдаа, салбарын яам гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбогдолтой хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаагаа дурдсан. Мөн махны үнийн өсөлтийн эсрэг нөөцийн махны бэлтгэл ажлыг хангахад нийслэл хотын удирдлагатай хамтран түгээлтийн цэгүүдийг нэмэгдүүлэх, тээврийн асуудал зэрэг зохион байгуулалтын асуудлуудад анхаарч ажиллана гэсэн бол гурилын хувьд улаан буудайн тээврийн асуудал, буудайн орц, найрлага, бордоо, үр, ургамлын бодисын үнэ нэмэгдсэнтэй шууд хамааралтай гэж байлаа. Салбарын яамнаас улаан буудайн үнийг бууруулах чиглэлээр хэд хэдэн удаагийн зээлийн төслүүдийг санаачлан зохион байгуулсан. Өнгөрсөн жилийн хувьд таван аж ахуйн нэгжид 35.2 тэрбум төгрөгийн зээлийг олгосон. Энэхүү зээл цаг хугацааны хувьд оройтсон тал бий хэмээн хариулж байлаа.

Цэцэрлэгийн багачууд гимнастикийн спортоор ур чадвараа сорилоо
Цэцэрлэгийн багачууд гимнастикийн спортоор ур чадвараа сорилоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.