Ц.Сандаг-Очир: Махны нөөц бэлтгэхэд хэдэн тэрбумыг зарцуулсан ч эзнээ олохгүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Сандаг-Очир: Махны нөөц бэлтгэхэд хэдэн тэрбумыг зарцуулсан ч эзнээ олохгүй байна

/2023.05.04/: Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар үнийн өсөлтийн асуудлаар холбогдох мэдээллийг сонссонтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд Ажлын хэсгийнхэн асуудалд ажил хэрэгч хандалгүй, танилцуулга хийх төдийхнөөр аргацааж буйд бухимдаж байгаагаа илэрхийлж байлаа.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Зах зээлийнхээ зарчмаар янз бүрийн шалтаг шалтгаанаар бараа, бүтээгдэхүүний өссөн үнийг бууруулах нь маш хүнд. Тиймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь чухал. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас үнэ тогтворжуулах нэрийдлээр өгсөн зээлүүдийнхээ талаар яриад байх юм, үр дүн гараагүй байна. 2022 онд Улсын Их Хурлаас Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталсан.

Ийм арга хэмжээ аваагүй бол шатахуун 3000 төгрөг даваад явах байлаа. Хуулийн хүрээнд авсан арга хэмжээний үр дүнд шатахууны үнийг тогтвортой барьж байна. Тэгвэл мах, гурилын хувьд хуулийн хэрэгжилт хангалтгүй гэж үзэхээр байна. Төрөөс олгодог урамшуулал, махны нөөцийн бэлтгэлд хэдэн тэрбум төгрөг зарцуулагдаад байгаа атал эдгээр мөнгөнүүд чинь эзнээ олохгүй байгаа юм биш үү. Бодлого чинь буруу, эсвэл эдгээр арга хэмжээ нь үнэ хөөрөгдөх нөхцөл шалтгаан болоод байгаа юм уу. Энэ зарчим өөрөө хэр зөв, оновчтой юм бэ гэдэг асуудлаа ярихгүй юм уу гэдгийг салбарын яамнхынаас тодруулж байлаа.

Мөн тэрбээр Ажлын хэсгийнхэнд хандаж, “Та нарт судалгаа гаргаж ир гэж хэлээгүй, шийдлүүд ярь гэсэн юм. Гэтэл шийдэл ер яригдахгүй байна” хэмээн зэмлээд мах, гурилын үнэ цаашдаа ахиад ч өсөхийг үгүйсгэхгүй. Тэгэхээр Эдийн засгийн байнгын хорооноос холбогдох хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр тодорхой арга хэмжээ авахуулахад чиглэсэн тогтоолыг төсөл боловсруулж, чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагатай байна гэв.

Хууль зүйн үндэсний хүрээлэнг татан буулгахыг хуульчид ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА
Хууль зүйн үндэсний хүрээлэнг татан буулгахыг хуульчид ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.