Боловсролын хуулийн шинэчилсэн найруулга нь боловсролын чанарын ялгааг арилгах зорилготой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Боловсролын хуулийн шинэчилсэн найруулга нь боловсролын чанарын ялгааг арилгах зорилготой

/2023.05.04/: Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр Боловсролын ерөнхий хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд хүний суурь эрхийн нэг нь боловсрол эзэмших, суралцах эрх гэж заасан байдаг. Энэ эрхийг хангах, иргэн бүрд чанартай, тэгш боломж бүхий боловсролын үйлчилгээ үзүүлэх нь төрийн үүрэг юм. Энэ үүргийг хэрэгжүүлэх зохицуулалтыг боловсролын хуулиар тодорхойлно. Ажлын хэсэг 58, дэд ажлын хэсэг нийт 31 удаа хуралдаж хуулийн төслийг хэлэлцсэн юм.

Өнөөг хүртэл хэрэгжиж ирсэн Боловсролын тухай хууль нь 2002 онд шинэчилсэн найруулгаар батлагдсан. Өнөөдрийг хүртэл нийтдээ 31 удаа өөрчлөлт орсон байдаг. Боловсролын хуулийг дагалдан Дээд боловсролын тухай хуульд 11 удаа, Бага дунд боловсролын тухай хуульд 14 удаа, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд 6 удаа, мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд 3 удаа нэмэлт өөрчлөлт оруулж байсан юм.

May be an image of 1 person and text

Энэ удаагийн шинэчилсэн найруулгаар боловсролын бүх түвшний хуулиудыг багцаар нь оруулж ирж, уялдаа холбоог хангаж байгаа гэдгээрээ давуу талтай.

Энэ удаагийн багц хуулийн шинэчлэлээр боловсролын байгууллагуудын чанарын ялгааг арилгах гол зорилго тавьж байна. Хүүхэд бүр гэрт хамгийн ойр сургууль, цэцэрлэгээс чанартай боловсролын үйлчилгээ авах бүх боломжийг бүрдүүлнэ. Ингэхийн тулд хөтөлбөрийн шинэчлэл, санхүүжилтийн тогтолцоо, үнэлгээний тогтолцоо, багшийг тасралтгүй хөгжүүлэх, засаглалын оновчтой шийдэл, цахим шилжилт гэсэн асуудлуудыг иж бүрэн шинэчилж байгаа юм.

May be an image of 2 people and text that says 'монголулсыниххурал'

May be an image of 1 person and text that says 'монголулсыниххурал'

Г.Тэмүүлэн: Бодлого тодорхойлж оруулж ирэх байгууллага бол Засгийн газар
Г.Тэмүүлэн: Бодлого тодорхойлж оруулж ирэх байгууллага бол Засгийн газар
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.