/2023.05.03/: Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэв.
Эрт илрүүлгийг эхлүүлснээс хойш нэг сая орчим хүн үзлэг оношилгоо хийлгэсний дийлэнх нь эмэгтэйчүүд байна.
Оюутнуудын эрүүл мэндийн даатгалд хамрагдалт бага байдаг тул эрт илрүүлгийн урьдчилсан сэргийлэх үзлэгт бүрэн хамрагдаж чадахгүй байна. Уг асуудлыг шийдвэрлэхийг өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн сайдад даалгажээ.
Аймгуудын нэгдсэн эмнэлгүүдэд ходоодны дуран хангалтгүй байгаа учир нэмэхээр ажиллаж байгаа аж.
Энэ онд эрт илрүүлэгт 60 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
Өрхийн эмнэлгүүд хувийн хэвшилд тооцогддог, бүрэн хариуцлагатай нөхөрлөл гэсэн статустай байдаг. Засгийн газар цаашид өрхийн эмнэлгийн эмч нар тухайн нөхөрлөлийнхөө гишүүн байх тухай шинэ хуульд заахаар төлөвлөж байна.