5 хөршөө буудан хөнөөсөн этгээдийг баривчиллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

5 хөршөө буудан хөнөөсөн этгээдийг баривчиллаа

Francisco Oropesa, 38, is armed, dangerous and could be anywhere, an FBI special agent said.

/2023.05.03/: АНУ-ын Техасын нэгэн хотод таван хөршөө буудан хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй этгээдийг олон хоног хайсны эцэст баривчилсан гэж хууль сахиулах байгууллагын эх сурвалж CNN агентлагт мэдээлжээ.

Холбооны хууль сахиулах байгууллагын эх сурвалжийн мэдээлснээр баривчилгааг Техас мужийн Кат энд Шут хотод хийсэн байна. Cut and Shoot нь аллага болсон Кливленд хотоос баруун тийш 17 милийн зайд оршдог байна.

38 настай Франсиско Оропесаг баасан гарагийн орой хөршүүд нь буугаараа гэрийнхээ ойролцоо буудахаа болиоч гэж гуйсны төлөө аллага үйлдсэн хэмээн буруутгаж байгаа юм.

Sonia Argentina Guzman and her son, Daniel Enrique Laso-Guzman, were shot and killed by a neighbor Friday in Cleveland, Texas, officials said.

Түүний аллагад 9 настай хүү ээжийн хамт өртсөн юм.

Эрх баригчид олон хоногийн турш үнэн зөв мэдээлэл өгөхийг олон нийтэд уриалж, сэжигтнийг эрэн сурвалжлахын тулд их хэмжээний нөөцийг зарцуулсан юм. Ингэхдээ 250 гаруй цагдаагийн алба хаагч хэдэн өдрийн турш ажилласан бөгөөд түүний талаар бодитой мэдээлэл өгсөн хүнд 80,000 долларын урамшуулал олгосон байна.

Оропеса нь 2009 онд АНУ-д хууль бусаар нэвтэрч цагаачлан амьдарч байсан бөгөөд түүнийг цагаачлалын албанаас 4 ч удаа хөөн гаргаж байжээ.

Эх сурвалж: CNN

Өнөөдөр Эх хэлний баярын өдөр тохиож байна
Өнөөдөр Эх хэлний баярын өдөр тохиож байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.