Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ

/2023.05.03/: Өнөөдөр болох онцлох үйл явдлуудын мэдээллийг тоймлон хүргэж байна.

09:00 цагт “Блью Скай” зочид буудалд: Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр "Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний форум-2023" болно.

11:00 цагт Сүхбаатарын талбайд: МСНЭ-аас хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах акц зохион байгуулна.

10.00 цагт Төрийн ордонд: УИХ-ын байнгын хороод хуралдана.

10.00 цагт ШУТИС-ийн номын санд: Монгол инженерүүд цахилгааны хяналтын системийг нэвтрүүлсэн талаар мэдээлнэ. ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль, “Ханап хангал зээрд” ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол инженерүүдийн хөгжүүлж буй “Хэмжих хэрэгслийн удирдлага хяналтын систем”-ийг танилцуулна.

10.00 цагт: Гаалийн ерөнхий газраас экспорт, импортын мэдээлэл, цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

10.00 цагт МҮЭ-ийн холбооны байранд: Оюу толгойн төслийн талбайд гэрээгээр ажил гүйцэтгэгч "Эпирок Монголиа” компанийн ажилчид ажил хаяж байгаа талаар Геологи, эрчим хүя, уул уурхай ҮЭ-ийн хорооноос хэвлэлийн бага хурал хийнэ.

11:00 цагт: Үндсэн хуулийн талаарх мэдлэг төрийн албан хаагчдын дунд хийсэн судалгаагаар хангалтгүй байгаа тухай “Иргэдийн шударга шүүх” ТББ мэдээлнэ.

11:30 цагт: Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг “Шинь шинь” ХХК хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа талаар иргэн Э.Болд мэдээлэл хийнэ.

Өнөөдөр үүлэрхэг, 10-12 хэмийн дулаан байна
Өнөөдөр үүлэрхэг, 10-12 хэмийн дулаан байна
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.