Австралид электрон тамхи татахыг хориглоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Австралид электрон тамхи татахыг хориглоно

A stock photo of a woman vaping

/2023.05.02/: Австрали улсад элктрон тамхи татахыг хориглоно.

Энэхүү ажлын хүрээнд чанарын доод стандартыг нэвтрүүлж, эмийн санд электрон тамхины худалдааг хязгаарлахаар төлөвлөж байгаа аж.

Австралид никотин агуулсан шингэнийг жороор олгохоор шийдвэрлэсэн байдаг ч салбарын зохицуулалт тааруу байгаагаас уг шингэний далд худалдаа цэцэглэн хөгжжээ.

Австралийн Эрүүл мэндийн сайд Марк Батлер эдгээр бүтээгдэхүүнүүд Австралид никотинд донтогчдын шинэ үеийг бий болгож байна гэж мэдэгдэв.

Цахим тамхи гэж нэрлэгддэг тамхи нь ихэвчлэн никотин агуулсан шингэнийг халааж, уур болгон хувиргадаг. Электрон тамхийг утаат тамхинаас гарахад туслах бүтээгдэхүүн гэж олон нийт үздэг тул Австралид энэхүү тамхи нь зугаагаа гаргах бүтээгдэхүүн болон хөгжсөн байна.

Vaping inquiry in Queensland hears call for ban on disposable products,  nicotine concerns - ABC News

Эрүүл мэндийн сайдын үзэж байгаагаар электрон тамхи гэгч нь янжуур тамхийг өөр хэлбэрт шилжүүлэн гоёмсог саванд хийж чихэрлэг амт нэмснээр никотинд донтогчдын шинэ үеийг бий болгож байгаа нэгэн төрлийн тамхи гэжээ.

Тэрээр, "электрон тамхи нь хортой бодис агуулаагүй тул энгийн тамхинаас илүү аюулгүй гэж тооцогддог. Энэ талаар эрүүл мэндийн мэргэжилтнүүд ч эрсдэлгүй гэж зөвлөдөг боловч үнэн хэрэг дээрээ тэдгээр нь ихэвчлэн химийн бодис агуулж байдаг. Хамгийн гол нь тэдгээрийг хэрэглэснээр урт хугацаандаа ямар үр дагавар гарч болох эсэх нь хараахан тодорхойгүй байна" гэв.

Австралийн засгийн газар электрон тамхи нь нийгмийн эрүүл мэндэд заналхийлж, залуучуудад илүү нөлөөлдөг гэж үзэж байгаа аж. Судалгаанаас харахад 14-17 насны зургаан Австраль хүн тутмын нэг нь, 18-24 насны дөрвөн хүн тутмын нэг нь тамхи татдаг байна.

Эх сурвалж: ВВС

3 ээлжээр хичээллэх сургуулиудын асуудлыг шийдвэрлэнэ
3 ээлжээр хичээллэх сургуулиудын асуудлыг шийдвэрлэнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.