Өчигдөр Францад болсон жагсаалд 100 гаруй цагдаа бэртжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өчигдөр Францад болсон жагсаалд 100 гаруй цагдаа бэртжээ

France protests: More than 100 police hurt in May Day demonstrations - BBC  News

/2023.05.02/: Франц даяар тэтгэврийн шинэчлэлд дургүйцсэн жагсагчид цагдаа нартай мөргөлдөсний улмаас 108 цагдаа бэртлээ гэж Францын Дотоод хэргийн сайд мэдэгдэв.

Тэрээр хэлэхдээ, ийм олон тооны цагдаа шархадсан тохиолдол тун ховор бөгөөд үймээн самууны үеэр 291 хүнийг баривчилсан гэв.

Ерөнхийлөгч Эммануэль Макроны шинэчлэлийг эсэргүүцсэн уг жагсаалд хэдэн зуун мянган хүн оролцож байна.

Ихэнх жагсагчид тайван замаар жагсаж байсан ч тэдний дунд байсан радикал бүлэглэлүүд бензинэн бөмбөг, салют ашиглаж байжээ. Үүний хариуд цагдаа нар нулимс асгаруулагч хий, усан буу ашигласан аж.

France protests: More than 100 police hurt in May Day demonstrations - BBC  News

Дотоод хэргийн яам жагсагчдын нийт тоог 782,000, үүний дотор нийслэл Парист 112 мянган хүн жагссан гэж мэдэгдсэн ч CGT-ийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэ тоо тэдний хэлснээс гурав дахин их байсан гэж мэдэгджээ.

"Тэтгэврийн шинэчлэлийг цуцлахгүй л бол эсэргүүцлийн жагсаал намжихгүй. Бид ялж байж л жагсаалаа зогсоох болно" гэж CGT-ийн удирдагч Софи Бинет хэлсэн байна.

clash in paris

Лион, Тулуз, Нант зэрэг хотуудад мөн жагсаал ширүүсч, машинуудыг шатааж, аж ахуйн нэгжүүд рүү дайрчээ.

Жагсагчид өмнөд хэсгийн Марсель хотын нэгэн тансаг зочид буудлыг мөн хэсэгхэн хугацаанд эзэлсэн байна. Франс Пресс агентлагийн мэдээлснээр Францын шилдэг найман үйлдвэрчний эвлэл 2009 оноос хойш анх удаа эсэргүүцлийн жагсаал хийх уриалгыг дэмжиж байгаа аж.

Дотоод хэргийн сайд Дарманин, хүчирхийллийн ард хар блок гэгддэг хэт зүүний бүлэглэлүүд байгаа хэмээн буруутгаж, "цагдаа болон нийтийн өмчид халдсан хүмүүсийг хатуу шийтгэхийг" уриалсан байна.

Arrests, injuries as French protest on May Day | The Australian

Ноён Макрон тэтгэврийн шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлагатай гэж үзсээр байгаа бөгөөд уг шинэчлэл ирэх есдүгээр сар гэхэд хэрэгжиж эхлэх төлөвтэй байна.

Эх сурвалж: ВВС

ШУУД: УИХ-ын гишүүн Д.Батлут, Г.Дамдинням нар мэдээлэл хийж байна
ШУУД: УИХ-ын гишүүн Д.Батлут, Г.Дамдинням нар мэдээлэл хийж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.