/2022.4.12/ Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч Боловсролын ерөнхий газар болон “Бүх нийт боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвсэл өнөөдөр Хамтран ажиллах санамж бичиг байгуулав.
Санамж бичгийн зорилго нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, журмыг үндэслэн төр иргэний нийгмийн түншлэлийг бэхжүүлэх замаар хүний эрхийн зөрчил, сургуулийн орчин дахь хүчирхийллийг таслан зогсооход хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх, харилцан суралцах, туршлага солилцох, талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.
Хамтран ажиллах үйл ажиллагааны үндсэн чиглэл нь нийслэлийн БЗД-ийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн /33/ орчин дахь хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сургуулийн хамт олны оролцоо, манлайлалд тулгуурлан зохион байгуулна.
Уг хамтын ажиллагааны хүрээнд Боловсрол эвслийн гишүүн байгууллагууд идэвхтэй манлайлал үзүүлэн хамтран ажиллаж байна. Үүнд,
Боловсролын Хамтын Ажиллагааны нийгэмлэг Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг
МОНФЕМНЭТ үндэсний сүлжээ MONFEMNET National Network
Бодлогод залуусын хяналт Бодлогод залуусын хяналт ТББ
Сургуулийн эцэг эх, багшийн үндэсний нэгдсэн холбоо Сайн сургуулиас сайхан амьдрал эхэлнэ
Өсвөр үе хөгжлийн төв Өсвөр Үеийнхний Хөгжлийн Төв/ADC
Сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо
Хүчирхийллийн эсрэг үндэсний төв Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв ТББ / National Center Against Violence NGO
Монголын багш эцэг эхийн холбоо
ЛГБТ төв The LGBT Centre (Mongolia)
Боловсролын зөвлөгөө мэдээллийн төв EARC
Хөөрхөн зүрх Хөөрхөн Зүрх ТББ - Beautiful Hearts Against Sexual Violence
Сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэг
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо APDC Mongolia Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо
Эх сурвалж: Бүх нийтийн боловсролын төлөө ТББ