/2021.12.13/ УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Ц.Даваасүрэн Оюутолгойн асуудлаарх хэвлэлийн хурлын үеэр өөрийн байр суурийг илэрхийллээ.
Тэрээр:
-Бид олон жил маргалаа. Талх зурж байгаад л "Тэд нь манайд үлдэнэ, тэр нь танайд үлдэнэ" гээд л маргадаг байлаа. Эхнээсээ энэ асуудалд бидэнтэй хамт явсан Бат-Эрдэнэ, Болорчулуун, Тэмүүлэн, Ганбаатар нарын гишүүд байна. Үр дүн гардаг юм байна гэдэг нь энэ захидлаас харагдаж байна. Энэ үр дүнд хүрэхэд УИХ, Түр хороо, Засгийн газар нэг талд байсан нь гол ач холбогдол байлаа. Өмнө нь Засгийн газар бидэн рүү чулуу шиддэг байлаа. Тиймээс Засгийн газрынхаа нөхдөдөө талархал илэрхийлье.
Бид 34 хувиа үнэ төлбөргүй авч чадлаа. Дубайн гэрээг цуцлахаар боллоо. Өнөөдрийн захидалд далд уурхайг ашиглалтад ортол нэмэлт санхүүгийн зардлыг өөрсдөө шийднэ гэлээ. Засаглалыг сайжруулна гэж байна бас.
Гэхдээ мэдээж 100 хувь өргөс авсан мэт болохгүй. Цаашдаа хоёр тал харилцан бие биенээ хүндэтгэн явах нөхцөл бүрдлээ. Үүний үр дүн бид нэг завин дээр байсных юм. Баярлалаа та бүхэнд гэлээ.