Ханын зургийг “AR” технологиор хөгжүүлэх төсөл шилдгээр шалгарлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ханын зургийг “AR” технологиор хөгжүүлэх төсөл шилдгээр шалгарлаа

May be an image of 13 people, people standing and indoor

/2021.12.10/: Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт хэрэгжсэн Залуучуудын Гарааны Бизнесийг Дэмжих хөтөлбөрийн шилдэг 10 багийн нэмэлт санхүүжилтийн дэмжлэг олгох Улсын Уралдаан 2021 амжилттай болж шилдэгүүд тодорлоо.

Улсын аваргын шалгаруулалтад,

Баянгол дүүргийн 4, Баянзүрх дүүргийн 2, Хан-Уул дүүргийн 1, Дархан-Уул аймгийн 1, Дундговь аймгийн 1, Өвөрхангай аймгийн 1 баг өрсөлдсөн юм.

Улсын шилдэг Старт-Ап шалгаруулах арга хэмжээний шүүгчээр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, СЭЗИС профессор Г.Батхуяг, Дриймерс нэгдлийн УЗ-ийн дарга Ж.Золзаяа нар ажиллаж, шүүгчдийн нийлбэр оноогоор дараах багууд шалгарлаа.

May be an image of 10 people and people standing

1-байрт "ART rect" баг Ханын зургийг AR технологиор баяжуулан хөгжүүлэх төслөөр,

May be an image of 9 people and people standing

2-р байрт "Хурын шим" баг Монгол сармис үр үржүүлгийн төслөөр,

May be an image of 10 people and people standing

3-р байрт "Хөрсгүй тариалалт" баг Хөрсгүй тариалалтын гурвалсан технологийн төслөөр тус тус шалгарлаа.

Эх сурвалж: ХНХЯ

“Хотын аварга тогооч” шалгаруулах уралдаан болж байна
“Хотын аварга тогооч” шалгаруулах уралдаан болж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.