Шүүгчийн ёс зүй ба хариуцлагад МУУ ҮНЭЛГЭЭ өгчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шүүгчийн ёс зүй ба хариуцлагад МУУ ҮНЭЛГЭЭ өгчээ

/2023.1.10/ "Нээлттэй Нийгэм Форум", Оюуны инноваци ТББ-аас хамтран "Монгол Улсын шүүхийн индекс 2021"-ийг гаргасан талаар бид мэдээлсэн. "Нээлттэй Нийгэм Форум" нь 2008 оноос шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх хөтөлбөрөө эхлүүлсэн түүхтэй.

Монгол Улсын шүүхийн индекс нь тухайлан шүүхийн салбарт өрнөж буй шинэтгэлийн үр нөлөөг хараат бусаар үнэлж, аливаа ухралтаас сэргийлэх, хэрэгжилтийн шатанд эрчимжүүлэх шаардлагатай асуудлыг тодорхойлох зорилгоор хоёр жил тутамд гардаг.

Индексийн зарим мэдээллээс хүргэе.

ШҮҮХИЙН ТАЛААРХ ТОО БАРИМТ

Монгол Улсад өнөөдрийн байдлаар бүх шатны 117 шүүх ажиллаж байна.

Бүх шатны шүүхэд нийт 512 шүүгч ажиллаж байгаагаас:

  • Анхан шатны шүүхэд- 389
  • Давж заалдах шатны шүүхэд- 101
  • Хяналтын шатны шүүхэд- 22 шүүгч ажиллаж байна.

Энэ удаагийн шүүхийн индексийн гаргахдаа дараах гурван эх сурвалжийн хүрээнд мэдээллийг цуглуулжээ:

  1. олон нийтийн санал асуулга,
  2. салбарын шинжээчдийн буюу мэргэжилтнүүдийн санал асуулга,
  3. захиргааны мэдээлэл

ШҮҮХ 100 ОНООНООС 51,94 ОНОО АВЧЭЭ

Ингээд боломжит 100 онооноос шүүх 51,94 оноог авсан байна. Энэ оноог гаргахдаа дараах 6 үндсэн хэмжигдэхүүн, түүнээс улбаалсан 42 дэд хэмжигдэхүүн, тэдгээрийг илэрхийлэх 108 шалгуур үзүүлэлтийг үндэслэсэн байна:

  1. Шүүхийн эрх хэмжээ, бие даасан байдал
  2. Шүүхийн нээлттэй, ил тод байдал
  3. Шүүхэд итгэх олон нийтийн итгэл
  4. Шүүхийн дэд бүтэц, нөөц
  5. Шүүгчийн ёс зүй ба хариуцлага
  6. Шүүхийн үр ашигтай үйл ажиллагаа

Дээрх үндсэн 6 хэмжигдэхүүнээр 100 оноо авах ёстойгоос, шүүх дараах оноонуудыг авсан байна.

ХЭМЖИГДЭХҮҮН АВСАН ОНОО
Шүүхийн эрх хэмжээ, бие даасан байдал 51,60
Шүүхийн нээлттэй, ил тод байдал 62,30
Шүүхэд итгэх олон нийтийн итгэл 53,17
Шүүхийн дэд бүтэц, нөөц 44,47
Шүүгчийн ёс зүй ба хариуцлага 45,17
Шүүхийн үр ашигтай үйл ажиллагаа 54,93


Дээрх онооноос харвал шүүгчийн ёс зүй ба хариуцлага гэсэн хэмжигдэхүүнд ХАМГИЙН БАГА оноо авчээ.

Ц.Чинбаяр: Тарилга андуурч хийлгэсэн иргэд хүнд хэлбэрийн сүрьегээр өвчлөхгүй
Ц.Чинбаяр: Тарилга андуурч хийлгэсэн иргэд хүнд хэлбэрийн сүрьегээр өвчлөхгүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.