Ц.Чинбаяр: Тарилга андуурч хийлгэсэн иргэд хүнд хэлбэрийн сүрьегээр өвчлөхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Чинбаяр: Тарилга андуурч хийлгэсэн иргэд хүнд хэлбэрийн сүрьегээр өвчлөхгүй

/2023.01.10/: ЭМЯ-наас томуу томуу төст өвчний гаралт, ковидын нөхцөл байдал, сүрьегийн вакцин андуурч тарьсан зэрэг асуудлаар цаг үеийн нөхцөл байдлын мэдээлэл хийж байна.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр:

Бид Сүхбаатар аймгаас 7 иргэнийг хүлээж авсан. Яг одоогоор тарилга андуурч хийгдсэнтэй холбоотойгоор шинээр үүссэн өвчин байхгүй. 3 иргэн нь хуучин архаг суурь өвчтэй байсан бөгөөд өмнө байсан хэвэндээ байна. Энэхүү иргэдийн тарилга хийсэн хэсэг газар нь улайсан байдалтай байгаа. 2 иргэний тарилга хийсэн газраас бага зэрэг шүүс гарсан. Одоогийн байдлаар бидний хийсэн үзлэг шинжилгээгээр биеийн байдлыг хүнд эсвэл хүндэвтэр гэж үнэлэх байдал байхгүй. Бид хүлээж авснаасаа хойш эдгээр хавсарсан эмгэгтэй хүмүүсийн хавсарсан өвчний талаас нарийн мэргэжлийн эмч нарын хамтарсан үзлэг шинжилгээнүүдийг нэмэлтээр хийж байна. Яагаад гэвэл магадгүй андуурагдаж хийсэн тарилгатай холбоотойгоор архаг суурь өвчинд нь сэдрэл өгөх вий, хүндрэл гарах вий гэдэг талаас нь болгоомжлох үүднээс онцгой анхаарч байна.

Энд ажилласан баг нэгдүгээрт галзуу өвчний хийх ёстой тарилгыг хийгээгүй гэдэг талаас нь эрсдэлийг үнэлсэн. Энэ үнэлгээгээр галзуу өвчнөөр өвдөх эрсдэлгүй гэж гарсан учраас бид галзуу өвчнөөс сэргийлэх вакциныг хийх шаардлагагүй гэж үзсэн.

Хоёрдугаарт сүрьеэ өвчний тарилга андуурч хийсэн тохиолдолд сүрье өвчний хүнд хэлбэрээр өвчлөх тохиолдол маш бага гэсэн дата мэдээллүүд байгаа. Ингэж хийсэн тохиолдолд голчлон тарилга хийсэн хэсэг газар улайдаг гэсэн олон улсын судалгаанууд байгаа. Гэсэн хэдий ч бид гарч болох эрсдэлийг тооцоолон эдгээр иргэдийг төв байгууллагадаа авчирч цаашдын эрүүл мэндийн асуудлыг нь онцгой анхаарч хяналтад байлгаж байна.

Бүгд Найрамдах Монгол Улс байгуулах Н.Энхбаярын ҮНДСЭН ХУУЛЬ
Бүгд Найрамдах Монгол Улс байгуулах Н.Энхбаярын ҮНДСЭН ХУУЛЬ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.