Багануур дүүрэг залуусын гарааны бизнесийг дэмжих төвтэй болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Багануур дүүрэг залуусын гарааны бизнесийг дэмжих төвтэй болно

Багануур дүүрэг 2022 онд залуусынхаа гарааны бизнесийг дэмжих төвтэй болох ажлын хүрээнд Багануур дүүргийн ЗДТГ-ын хамт олон Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дэргэдэх Гарааны бизнесийг дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.

Энэ үеэр Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Л.Тулгабаатар тэднийг хүлээн авч уулзан, хамтран ажиллах, бодлогын дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Уулзалтад Багануур дүүргийн Засаг даргын орлогч Б.Балжинням, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Д.Одмандах тэргүүтэй таван хүн оролцсон юм.

Эх сурвалж: https://ulaanbaatar.mn/Home/newsdetail?dataID=57855

МУ-ын ерөнхийлөгч эрдэмтдийг дэмжин ажиллана
МУ-ын ерөнхийлөгч эрдэмтдийг дэмжин ажиллана
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.