“Ирээдүйгээ хамгаалья“ аяны хүрээнд орон нутгийн замд шалгалт явуулж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ирээдүйгээ хамгаалья“ аяны хүрээнд орон нутгийн замд шалгалт явуулж байна

Орон нутаг /2021.06.29/: Архангай аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор орон нутгийн замд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Энэ оны 06 дугаар сарын 25-аас 28-ны өдрүүдэд хяналт шалгалтын цэгүүдээр нийт 1400 тээврийн хэрэгсэл шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 3, хамгаалах бүс хэрэглээгүй 58, тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн 52, гэрэлтүүлэх хэрэгсэл буруу хэрэглэсэн 8, бүрэн бус тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцсон 57, бусад 311 зөрчил илрүүлж учирч болох аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Мөн Цэцэрлэг-Тосонцэнгэл сумын чиглэлийн АО602, АО603 дугаартай замд осол хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор осол ихээр бүртгэгддэг 13 байршилд урьдчилан сэргийлэх санамж, сэрэмжлүүлэг бүхий самбар байршууллаа.

Эх сурвалж: https://transportation.police.gov.mn/a/4428

Дархлаажуулалтын цэгүүдийн ажиллах хаяг, байршил
Дархлаажуулалтын цэгүүдийн ажиллах хаяг, байршил
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо