/2022.10.6/ Утга зохиолын салбарын Нобелийн шагналын эзэн тодорлоо.
2022 оны Утга зохиолын Нобелийн шагналыг Францын зохиолч Энни Эрно хүртлээ. Түүнд "Хувийн ой санамжийн үндэс, харьшил, хамтын хязгаарлалтыг нээсэн эр зориг, эмнэлзүйн ойлголтынх нь төлөө" олгосон байна.
Анни Эрно өөрийн бүтээлдээ хүйс, хэл, анги зэрэглэлийн хүчтэй ялгаа бүхий амьдралыг тууштай, өөр өөр өнцгөөс авч үздэг. Тэрээр гуч гаруй уран зохиолын бүтээл бичсэн юм.
Энни Эрногийн үзлээр бичих нь улс төрийн үйлдэл бөгөөд нийгмийн тэгш бус байдлын талаарх бидний нүдийг нээдэг. Үүний тулд тэрээр хэлийг уран сэтгэмжийн хөшгийг таслахын тулд "хутга" болгон ашигладаг гэжээ.
"L'occupation" (2002) бүтээлдээ Эрно романтик хайрын тухай нийгмийн домог зүйг задлан үздэг. Хайртдаа хаягдсан тухай тэмдэглэлийн дэвтэрт үндэслэн тэрээр өөрийгөө хүлээн зөвшөөрч, хэвшмэл ойлголт дээр баригдсан өөрийнхөө дүр төрх рүү дайрдаг.
Анни Эрно: Бичих нь үнэнийг задлах хурц зэвсэг болдог.
Ингээд энэ жилийн шагналтныг оролцуулаад Францаас тодорсон 16 дахь утга зохиолын Нобелийн шагналтан ийнхүү тодорлоо.
Эх сурвалж: nobelprize.org