НОБЕЛ2022: Нобелийн шагналд хувь хүн өөрийгөө нэр дэвшүүлэх боломжгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НОБЕЛ2022: Нобелийн шагналд хувь хүн өөрийгөө нэр дэвшүүлэх боломжгүй

-Нобелийн утга зохиолын салбар-

/2022.10.6/ Нобелийн утга зохиолын хороо нь утга зохиолын салбарын Нобелийн шагналд нэр дэвших болзол хангасан хүмүүст урилга илгээдэг. Мөн зарим шаардлага хангасан хүмүүс Нобелийн шагналд хүн санал болгох нэр дэвшүүлэх эрхтэй. Тэдгээрт:

  • Шведийн Академи болон бусад академи, институт болон үйл ажиллагаа, зорилго бүтэц нь ижил төстэй бүхий нийгэмлэгүүд;
  • Их дээд сургууль, коллежийн уран зохиол, хэл шинжлэлийн профессорууд;
  • Утга зохиолын салбарийн өмнөх Нобелийн шагналтнууд;
  • Тухайн улс орны утга зохиол, урлагын нийгэмлэгийн ерөнхийлөгчид багтана.

Нобелийн хорооноос урилга авсан эсвэл эрх бүхий хүмүүсээр шагналд тодорхойлогдсон хүмүүс л шагнал горилох боломжтой.

Харин хувь хүн өөрийгөө шагналд тодорхойлох боломжгүй.

Нобелийн хороо нь 4-5 хүнтэй байх бөгөөд шагналд санал болгож буй хүмүүсийг үнэлж Шведийн Академид танилцуулдаг. 18 хүнээс бүрдэх Шведийн Академи нь тухайн жилийн Нобелийн шагналтныг тодруулдаг.

Тус үйл явц нь өмнөх оны 9-р сараас Нобелийн хороо Утга зохиолын салбарын Нобелийн шагналд нэр дэвших шаардлага хангасан олон зуун хувь хүн, байгууллагад нэр дэвшүүлэх маягтуудыг илгээн эхэлдэг. Бүрэн бөглөсөн маягтуудыг дараа оны нэгдүгээр сарын 31-ний дотор Нобелийн хороонд хүргэх ёстой.

Дараа нь Хороо нэр дэвшигчдийг шалгаад Академид батлуулахаар жагсаалтыг гаргадаг. Ингээд Нобелийн Хороо нэр дэвшигчдийг сайтар судлаад дөрөвдүгээр сар гэхэд 15-20 хүн болгон цомхотгож урьдчилсан нэр дэвшигчид тодруулдаг. Хороо нь Академийн гишүүд авч үзэх нэн тэргүүний таван нэр дэвшигчийн жагсаалтыг тавдугаар сар гэхэд гаргаж өгдөг байна.

Ингээд Академийн гишүүд бүтэн зуны турш буюу 6-8 сарын хооронд нэр дэвшигч бүрийн ажлуудыг уншиж үнэлдэг. Мөн хувь гишүүн болгон тайлан бэлддэг байна. Есдүгээр сард нэр дэвшигчдийн ажлуудтай уншиж танилцсан академийн гишүүд санал бодлоо солилцож хуралдацгаадаг.

Аравдугаар сарын эхэн гэхэд гишүүдийн талаас илүү хүний санал авсан хүн Нобелийн шагналын эзнээр тодорч олон нийтэд зарлагддаг байна.

Арванхоёругаар сарын 10-нд Нобелийн шагнал гардуулах ёслол Шведийн Стокгольм хотноо болж Нобелийн шагналтнууд маань Нобелийн алтан медаль, диплом, шагналын хэмжээг баталгаажуулсан баримт бичгээс бүрдэх Нобелийн шагналаа гардан авдаг байна.

Эх сурвалж: https://www.nobelprize.org/

НОБЕЛ2022: Утга зохиолын салбарын Нобелийн шагналтнуудын талаарх сонирхолтой баримт
НОБЕЛ2022: Утга зохиолын салбарын Нобелийн шагналтнуудын талаарх сонирхолтой баримт
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.