/2022.09.23/: ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарласантай холбоотойгоор тус улсын иргэд эх орноосоо гарч байгаа талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.
Тодруулбал, Оросыг орхин гарахаар зүүн талаараа Монгол, Казахстан, өмнөд талаараа Гүрж зэрэг хилийн боомтууд руу ихээр очиж, автомашины дараалал үүсгэжээ.
Мөн өнөөдөр ХХЕГ-аас өнгөрсөн шөнөөс эхлэн Алтанбулаг боомтоор орж ирэх ОХУ-ын иргэдийн тоо нэмэгдэж байгаа талаар мэдээлсэн юм. Тиймээс цэргийн дайчилгаатай холбоотойгоор Улаанбаатарт ирсэн ОХУ-ын иргэдээс товч ярилцлага авч, тэдний байр суурийг тодрууллаа.