Алтанбулаг боомтоор нэг хоногийн дотор ОХУ-ын 830 иргэн орж иржээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Алтанбулаг боомтоор нэг хоногийн дотор ОХУ-ын 830 иргэн орж иржээ

/2022.09.23/ Хиагт-Алтанбулаг боомтоор манай улсад нэвтэрсэн ОХУ-ын иргэдийн тоо өмнөх өдрөөсөө гурав дахин нэмэгджээ.

Тодруулбал, Өчигдрийн тоон мэдээг бид ХХЕГ-аас тодруулахад, "Есдүгээр сарын 22-ны өдрийн 08.00 цагаас есдүгээр сарын 23-ны 08.00 цагийн хооронд Алтанбулаг боомтоор ОХУ-ын 830 иргэн орж ирсэн байна. Харин эсрэгээрээ 137 иргэн буцаж гарсан" гэв.

Дээрх тоон мэдээллийг өмнөх өдрүүдтэй харьцуулж үзэхэд мэдэгдэхүйц хэмжээгээр өссөн үзүүлэлттэй байгаа юм. Тухайлбал,

  • Есдүгээр сарын 20-ны өдөр 263
  • Есдүгээр сарын 21-ны өдөр 261 ОХУ-ын иргэн манай улсын хилээр нэвтэрчээ.

Түүнчлэн,

  • Есдүгээр сарын 20-нд 586
  • Есдүгээр сарын 21-нд 643 иргэн буцаж гарсан байгаа юм.

Шөнийн цагаар архидан согтуурч, бусдыг бүлэглэн зоджээ
Шөнийн цагаар архидан согтуурч, бусдыг бүлэглэн зоджээ
 
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.