ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд дахин нэг сая хүнийг байлдахаар илгээх хуулийг нууцаар баталсан тухай Кремль мэдээллээ.
Шинэ тоо нь жирийн оросуудын цэрэг татлагын айдсыг улам хурцатгаж магадгүй бөгөөд лхагва гарагт төлөвлөгөөг зарласнаас хойш олон нийтийн эсэргүүцлийн томоохон жагсаалууд өрнөөд байна.
Оросын алслагдсан бүс нутгуудад их сургуулийн оюутнуудыг шууд ангиас нь хөөж гаргаж байгаа тухай мэдээллүүд мөн гарч ирэв.
Оросын бие даасан сонин Новая газета Кремлийн нэрээ нууцалсан эх сурвалжаас иш татан мэдээлснээр, Путины зарлигийн 7-р хэсэгт нэг сая хүртэлх хүнийг дайчлах боломжтой гэж заасан байгаа тухай дурджээ.
Кремлийн нэрээ нууцалсан албан тушаалтан хэлэхдээ, энэ тоог хэд хэдэн удаа шинэчилсэн бөгөөд Оросын арми үүнийг нууцын зэрэглэлд оруулахыг шаардаж байгаа аж.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ тоо баримтын талаар асуухад дайчилгааны зорилт агуулагдаж байгааг нотолсон боловч нэг сая хүнийг дайчлах нь "худлаа" гэж мэдэгдэв.
Владимир Путин хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа лхагва гарагт болсон дайны эсрэг жагсаалын үеэр Москвад саатуулагдсан жагсагчдын заримыг шийтгэл болгон орон нутгийн цэрэг татлагын газарт ирэхийг шаардаж байгаа аж.
Жагсаалын үеэр цагдаа нар 1300 гаруй хүнийг баривчилсан байна.
Жагсаалд оролцож байгаад баригдсан 24 настай бариста Кириллээс The Telegraph сонин яриа авчээ.
"Дээр давхарт нэг эмэгтэй маягт бөглөж байсан бөгөөд тэд намайг материал дээр гарын үсэг зурахыг яаравчлуулсан. Би хуулийг мэдэхгүй байсан тул би гарын үсэг зурсан. Энэ үнэхээр аймшигтай байсан." гэж Кирилл The Telegraph сонинд ярьжээ.
Кирилл 10.00 цагт цэрэг татлагын газарт очих ёстой байсан ч цагдаа нар түүний хуучин гэрийн хаягийг авсан тул тэрээр цэрэг татлагынхан түүнийг олохгүй гэж найдаж, очоогүй байна.
"Би хэсэг хугацаанд энэ улсаас гарахыг хүссэн ч надад мөнгө байхгүй" гэж тэр хэлэв.
Би одоо гэрээсээ гарахаас айж байна. Тэд намайг хаана ч байсан барьж чадах юм шиг санагдаж байна" гэв.
Хүний эрхийн хуульчдын "Агора" нийгэмлэгийн тэргүүн Павел Чиков "Эрх баригчид эхний өдрөөсөө жагсагчдад шахалт үзүүлэхийн тулд дайчлах аргыг ашигласан."
Энэ мэдэгдлээс хойш оросууд эх орноосоо дүрвэсэн.
Оросыг орхин гарахаар зүүн талаараа Монгол, Казахстан, өмнөд талаараа Гүрж зэрэг хилийн боомтуудад олон зуун машин дарааллаж байгаа тухай мэдээлсэн байна. Хилээр нэвтрэхийн тулд тэд ойролцоогоор 20 цаг хүлээж байгаа аж.
Москвагийн нисэх онгоцны буудлуудад хилчид залуусыг газар дээр нь шалгаж, тэднийг дуудах боломжтой эсэхийг асуусан гэх мэдээлэл байна.
"Хүмүүс Монгол руу дүрвэж байна"
Пүрэв гарагийн өглөө ОХУ-ын алслагдсан муж болох Якутад дунд эргэм насны эрчүүд болон тэдний эхнэрүүд хоорондоо нулимс дуслуулан салах ёс гүйцэтгэсэн зургууд сошиал сүлжээнд таржээ.
Оросын ядуу бүс нутаг болох Буриад нь түрэмгийлэл эхэлснээс хойшхи зургаан сарын хугацаанд цэргүүдийн гол эх сурвалж болсон бөгөөд 38 настай, таван хүүхдийн эцэг, цэргийн боловсролгүй нөхрийг нь цэрэгт дуудсан тухай нэгэн эмэгтэй ярьжээ.
Нутгийн дайны эсрэг тэмцэгч Александра Гармажапова олон нийтийн сүлжээнд “Буриад улс түүхэндээ хамгийн аймшигт шөнийг үзлээ.
"Хүмүүс Монгол руу дүрвэж байна" гэжээ.
Эх сурвалж: Telegraph