/2022.09.07/: Хүн болгонд хөгжих эрх бий. Түгээмэл хөгжил төв спортын тусгай зориулалтын тэргэнцрүүдийг оруулж ирж хөгжүүлэх зорилгоо бодит болгожээ.
Тодруулбал Япон улсын Химэжи хотын "Химэжи Монгол" анд нөхдийн холбооны гишүүн Р.Оюунгэрэл сагсан бөмбөг тоглох боломжийг бий болгож түүнд зориулсан тэргэнцрүүдийг илгээсэн байна.
Энэхүү тэргэнцрийн тусламжтайгаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нөхөн сэргээх эмчилгээ болж, спортод нийгэмшүүлж цаашлаад мэргэжлийн болон сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх юм.
Тус тэргэнцэр нь нийт зургаан ширхэг байгаа бөгөөд үнийн хувьд харилцан адилгүй юм байна.
Тухайн хүний биеийн хэмжээ гэмтлээс шалтгаалан тэргэнцрийн дундаж үнэ 7сая хүртэл өртөгтэй. Мөн тус тэргэнцрүүдээ танилцуулах өдөрлөгийг зохион байгуулж төвийн бүсийн залуус болон UB cab компани тэдний сагсны багийг урьж 1 өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлсэн байна. Цаашид ч мөн сар бүр тогтмол зохион байгуулж нийгмийн хандлагыг өөрчилж шинэлэг зүйл бий болгохоор төлөвлөжээ.
Б.Баянзаяа
Эх сурвалж: Түгээмэл хөгжил