Заамар сумын 17 ААН-д нөхөн сэргээлт хийх хугацаатай үүрэг өглөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Заамар сумын 17 ААН-д нөхөн сэргээлт хийх хугацаатай үүрэг өглөө

May be an image of 8 people, people standing and outdoors

/2022.08.23/: БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж Заамар суманд ажиллаж байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн ажлын хэсгийг ахалж, өнөөдөр буюу наймдугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Заамар суманд ажиллаж, Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа.

May be an image of mountain and nature

Уулзалтаар тус сумын Баянголын хэсэгт уул уурхайн үйл ажиллагаанаас шалтгаалж, эвдэрсэн 120 га талбайд нэр бүхий 17 аж ахуйн нэгж нөхөн сэргээлтийн ажлыг нэгдсэн байдлаар зохион байгуулж, 2022 оны аравдугаар сарын 01-ний дотор хүлээлгэн өгөхийг үүрэг болголоо.

Хэрэгжилтэд Төв аймгийн БОАЖГ, Мэргэжлийн хяналтын газар, Заамар сумын ЗДТГ, Заамар сум дахь цагдаагийн хэлтэс хяналт тавьж ажиллахыг чиглэл болгов.

Мөн энэ үеэр “Монполимет” ХХК, “Уулс заамар” ХХК зэрэг зарим аж ахуйн нэгжийн нөхөн сэргээлтийн ажлын явцтай биечлэн танилцаж, холбогдох үүрэг чиглэлийг өгөөд байна.

May be an image of mountain, nature and road

Эх сурвалж: БОАЖЯ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороотой, зарим хэсгээр нойтон цас орно
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороотой, зарим хэсгээр нойтон цас орно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.