Орон нутаг /2021.06.29/: Завхан аймгийн засаг дарга Д.Түвшинжаргалаас Гэмт хэрэгтэй тэмцэх, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлж алба хаагчдын ажиллах нөхцөл бололцоог сайжруулах чиглэлээр тус цагдаагийн газарт Улсын чанартай авто замын дагуух хяналтын пост, болон төв суурин газрын хөдөлгөөнт эргүүлд зориулан 4 тээврийн хэрэгсэл, хурд хэмжигч 3 ширхэг, нийтийг хамарсан арга хэмжээний үед өргөн зурвасыг богино хугацаанд хамгаалалтад авахад ашиглах хамгаалалтын хайс 100 ширхэгийг тус тус хүлээлгэн өгч байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.
Эх сурвалж: https://www.facebook.com/zamiintsagdaa