Хатгал тосгоны хатуу хог хаягдлын ландфилл болон бохир ус цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хатгал тосгоны хатуу хог хаягдлын ландфилл болон бохир ус цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

/2023.11.20/: Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр тодорхойлж, Хөвсгөл аймгийг байгалийн аялал жуулчлалын, Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхээр зарласан билээ.

Тус зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд БОАЖЯ-ны харьяа “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл” Хөвсгөл, Хэнтий аймагт хэрэгжиж байна.

Өнгөрсөн бямба гарагт төслийн “Хог хаягдлын менежментийг сайжруулах” зорилтын хүрээнд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Харганы амын ил задгай төвлөрсөн хогийн цэгийг нөхөн сэргээж, шинээр 2-р зэрэглэлийн төвлөрсөн хогийн цэг, ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийг тус тус барьж ашиглалтад хүлээлгэн өглөө.

Тус байгууламж нь хог хаягдлаас хөрсөнд бохирдол нэвчихээс хамгаалсан геомембран доторлогоо, хог хаягдлаас ялгарах бохир шингэн болон метан хий зайлуулах хоолой бүхий ландфилийн 2 үүр, хог хаягдлаас ялгарах бохир шингэнийг цуглуулж ууршуулах сан, төвлөрсөн цэгт ирсэн хог хаягдлыг хэмжиж бүртгэх тусгай зориулалтын програм хангамж бүхий 40 тонны даацтай автопүү, боловсон 00, амралтын өрөө бүхий харуул бүртгэлийн байр, дахин боловсруулах боломжтой хаягдлыг нарийвчлан ангилан ялгах хатуу хучилттай талбай, сайжруулсан шороон зам, хог хаягдал салхиар тархахаас хамгаалсан хамгаалалтын торон хашаа, хог хаягдлыг тогтмол хучих зориулалттай шороо нөөцлөх талбай, төвлөрсөн цэгт ажиллах машин механизмын зогсоол, орон нутгаас гарах аюултай хог хаягдал түр хадгалах 20 тонны контейнер бүхий агуулах, шөнийн цагаар ландфиллын талбайг гэрэлтүүлэх цамхагт гэрэлтүүлэг, хяналтын камертайгаар тус тус төлөвлөгдсөн байна.

Энэхүү бүтээн байгуулалтын зураг төслийг барилгын зураг төслийн “ЭН ЭЙ ПИ групп ХХК зохиож, “Хэмжилзүй” ХХК гүйцэтгэлээ.

Эх сурвалж: БОАЖЯ

SpaceTalk: Хамтран амьдрагчдыг гэр бүлтэй адилтган тооцох эсэхийг шүүх шийднэ
SpaceTalk: Хамтран амьдрагчдыг гэр бүлтэй адилтган тооцох эсэхийг шүүх шийднэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.