“Худалдаа, хөгжлийн банк“ ХК 2023 оны эхний хагас жилд 92.1 тэрбумын ашигтай ажиллажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Худалдаа, хөгжлийн банк“ ХК 2023 оны эхний хагас жилд 92.1 тэрбумын ашигтай ажиллажээ

/2023.08.23/: “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 1 дүгээр ангилалд бүртгэлтэй “Худалдаа, Хөгжлийн Банк” ХК-ийн Гүйцэтгэх захирал О.Орхон наймдугаар сарын 22-ны өдөр 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Тайлант хугацаанд:

2023 оны эхний хагас жилд банкны актив 9.8 их наяд төгрөг, зээлийн багц 4.8 их наяд төгрөг, харилцагчдын харилцах, хадгаламж 6.8 их наяд төгрөгт тус тус хүрлээ. Эдгээр нь 2022 оны эцсийн дүнтэй харьцуулахад харгалзан 1 хувь, 5 хувь, болон 10 хувиар өссөн үзүүлэлт юм.

Түүнчлэн банк 92.1 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд активын өгөөж (ROA) 1.9 хувь, өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 14.7 хувьтай тус тус гарлаа. Мөн нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийн харьцаа 16.7 хувь, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт 40.9 хувьтай болсон байна.

Онцлох үйл ажиллагаа:

“Бритто” экосистемийг амжилттай цогцлоож, “Хуримтлалтай Монгол” аяныг үргэлжлүүлж байна. 2023 оны I улирлын байдлаар VISA картын зах зээлд эзлэх хувь 2021 онтой харьцуулахад 2 дахин нэмэгдэж 28 хувь болсон. “Хуримтлалтай Монгол” аянд шинээр хамрагдсан харилцагчдын тоо өмнөх 2 жилийн дундажтай харьцуулахад 2 дахин өсжээ.

Эх сурвалж: МХБ

Грект гарч буй гал түймрийн дундаас 18 хүний цогцос олджээ
Грект гарч буй гал түймрийн дундаас 18 хүний цогцос олджээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.