/2023.08.23/: Мягмар гарагт Грект ой хээрийн түймэр дэгдэсний улмаас одоогийн байдлаар 18 хүний цогцос олдоод байна.
Грекийн хойд хэсгийн тосгоны ойролцоо олдсон амь үрэгдэгсэд цагаачид байж магадгүй гэж гал сөнөөгчид мэдэгдэв. Даваа гарагт нийслэл Афины баруун хойд хэсэгт гарсан түймэрт дахин нэг хүн амиа алджээ.
Грект гарч байгаа олон арван ой хээрийн түймрийн улмаас Европ халуунд нэрвэгдэж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 20 гаруй улсад хэт халууны сэрэмжлүүлэгтэй байгаа бөгөөд агаарын температур зарим бүс нутагт дээд амжилт тогтоогоод байна.
Грект хэдэн зуун гал сөнөөгчид сүүлийн хэдэн өдөр гарсан 65 ойн түймэртэй тэмцэж байна.
Даваа гарагийн байдлаар 8,500 гаруй га газар түймэрт шатсан байна гэж Европын холбооны Коперник хотын Онцгой байдлын алба мэдээлэв.
Европын холбоо Грект гарч буй галыг намжаахаар Кипрээс хоёр гал унтраах онгоц, Румынаас 50 гал сөнөөгчийн бүрэлдэхүүнтэй баг илгээжээ.
Грек улсад 2003 оноос хойших бүртгэгдсэн хамгийн том түймэртэй тулгарч байна.
Өнгөрсөн сард Грекийн Родос арлын зарим хэсэгт ой хээрийн түймэр дэгдэж, олон мянган жуулчдыг зочид буудлаа орхин дүрвэхэд хүргэсэн нь тус улсын түүхэн дэх хамгийн том нүүлгэн шилжүүлэх ажиллагаа болсон гэж Грекийн албаны хүмүүс мэдэгдэв.
Испани Канарын арлуудын Тенерифе хотод ч мөн гал түймэр хяналтаас гарч 12,000 гаруй хүн гэр орноо орхин дүрвэсэн байна.
Эх сурвалж: CNN