Борис Жонсон ОГЦОРЛОО
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Борис Жонсон ОГЦОРЛОО

/2022.7.7/ Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өнөөдөр огцорлоо.

Гэвч тэрээр дараагийн Ерөнхий сайд тодрох хүртэл албаа үргэлжлүүлэн хашина. Борис Жонсон энэ талаараа нийт иргэддээ хандан мэдэгдэл хийх ажээ.

Өнөөдрийг хүртэл түүний кабинетийн олон сайд, албан тушаалтнууд ажлаа өгсөн юм. Хамгийн сүүлд гэхэд найман сайд, хоёр төрийн нарийн бичгийн дарга нь огцорсон талаар Ройтерс мэдээлжээ.

Борис Жонсоны Засгийн газрыг хууль дүрэм баримталдаггүй, үл тоомсорлодог, хууль бус дуулиан шуугиан бүхэнтэй нэр холбогддог хэмээн буруутган шүүмжилж байна. Тухайлбал, Пинчер гэх албан тушаалтан нь бэлгийн хүчирхийллийн хэрэгт нэр холбогдсон байтал Борис Жонсон түүнийг өршөөсөөр байсан бөгөөд үүнийгээ "Мартчихсан" гэдэг үгээр хаацайлсан.

Мөн ковидын хөл хорионы үеэр 56 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн гэх зэрэг олон шуугиант хэргүүдийнхээ төлөө ийнхүү албан тушаалаа өгч байгаа юм.

Борис Жонсон аль хэдийнээ албан тушаалаа өгөх байсан, тэр энэ албан тушаалд огт тохирохгүй хүн. Хамтрагч нар нь ч ичиж зовох хэрэгтэй хэмээн эсрэг намынхан нь "дайран дээр давс нэмж" байна.

Эх сурвалж: as.com, bbc.com

Шри-Ланкийн Ерөнхийлөгч ОХУ-ын Ерөнхийлөгчөөс шатахууны тусламж хүсчээ
Шри-Ланкийн Ерөнхийлөгч ОХУ-ын Ерөнхийлөгчөөс шатахууны тусламж хүсчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.