Шри-Ланкийн Ерөнхийлөгч ОХУ-ын Ерөнхийлөгчөөс шатахууны тусламж хүсчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шри-Ланкийн Ерөнхийлөгч ОХУ-ын Ерөнхийлөгчөөс шатахууны тусламж хүсчээ

Sri Lankan police during a protest in Colombo on 6 July 2022.

/2022.07.07/: Шри-Ланкийн ерөнхийлөгч 1948 онд Их Британиас тусгаар тогтносноос хойшхи хамгийн хүнд эдийн засгийн хямралтай тулгараад байгаа бөгөөд бэлэн мөнгөний хомсдолд орсон улсдаа шатахуун импортлоход нь туслахыг Оросын Ерөнхийлөгч Владимир Путинаас гуйсан гэлээ.

Готабая Ражапакса ноён Путинтэй "маш үр дүнтэй" ярилцсанаа хэлэв.

Шри Ланкийн Эрчим хүчний сайд өнгөрсөн амралтын өдөр тус улс удахгүй бензингүй болж магадгүй гэж анхааруулсны дараа энэхүү харилцан яриа болсон байна.

Лхагва гарагт нийслэл Коломбо хотын гудамжинд олон зуун хүн жагсаж, засгийн газрыг эсэргүүцсэн байна.

Ражапакса Оросын удирдагчтай хийсэн ярианыхаа талаар "Би шатахуун импортлоход зээлийн дэмжлэг үзүүлэхийг хүссэн" гэж твиттер хуудсандаа бичжээ.

"Аялал жуулчлал, худалдаа, соёл зэрэг салбарт хоёр талын харилцааг бэхжүүлэх нь манай хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг бид санал нэгтэй зөвшөөрөв" гэж тэр нэмж хэлэв.

Эх сурвалж: ВВС

Эрчим хүчний тусгаар байдлыг хангах бүтээн байгуулалтууд эхлэхэд бэлэн боллоо
Эрчим хүчний тусгаар байдлыг хангах бүтээн байгуулалтууд эхлэхэд бэлэн боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.