Хот төлөвлөлт, замын түгжрэлийг шийдэхэд Сингапур улстай хамтарна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хот төлөвлөлт, замын түгжрэлийг шийдэхэд Сингапур улстай хамтарна

/2022.07.07/: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсын Харилцаа холбоо, мэдээллийн сайд, Дотоод хэргийн яамны Хоёрдугаар сайд бөгөөд Ухаалаг үндэстэн, кибер аюулгүй байдлын асуудал эрхэлсэн сайд Жозефин Тео-той уулзав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ асар хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй дэлхийн хөгжилд цахим сүлжээ, мэдээллийн технологи чухал үүрэг гүйцэтгэж буйг онцлоод Монгол Улсын Засгийн газраас цахим үндэстэн болох зорилт тавин “E-Mongolia” платформыг хөгжүүлж, төрийн үйлчилгээг цахимжуулах зэрэг энэ салбарт эрчимтэй шинэчлэл хийж буй талаар танилцуулав.

Засгийн газрынхаа бүтцэд өөрчлөлт оруулж, шинээр Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулсан. Мэдээллийн технологи, бүтээлч үйлдвэрлэл нь манай “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан эдийн засгийн тэргүүлэх зургаан чиглэлийн нэг.

Түүнчлэн тус бодлогод хүн төвтэй хот, төлөвлөлт төвтэй хөгжил, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлэх замаар олон улсын сайн жишгийг Монгол Улсын нийслэлд нутагшуулж, улмаар Улаанбаатар хотыг хөгжүүлэх “Цахим хот” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж буйг Ерөнхий сайд тэмдэглэв.

Сингапур Улс нь инновац, цахим технологийн хөгжлөөр дэлхийд тэргүүлж буй улс орны хувьд тус улсын арвин туршлагыг Монгол Улсад нутагшуулах, цахим шилжилтэд суурилсан төрийн албаны шинэчлэл, цахим засаглалыг сайжруулах, харилцаа холбооны салбарын институцийг бэхжүүлэх, кибер аюулгүй байдлыг хангах зэрэг чиглэлд Сингапур Улстай хамтран ажиллах талаар үр ашигтай санал солилцлоо.

Талууд Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Сингапурын Харилцаа холбоо, мэдээллийн яам хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлж, цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд тухайлбал, “Цахим шилжилтэд тулгуурласан төрийн албаны шинэчлэл” болон инноваци, цахим хөгжил, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллахаар тохиров.

Төрийн бүтээмжийн сэргэлт болон хот төлөвлөлт, замын түгжрэлийг шийдэхэд олон орны туршлагыг олон жил судалсан. Энэ туршлагаа хуваалцахад бэлэн байгаагаа хатагтай Жозефин Тео илэрхийлж байлаа.

Дэлхийн инновацын индексийн 2021 оны үзүүлэлтээр Сингапур 132 орноос наймдугаар байранд эрэмблэгдсэн бөгөөд улс төр, хууль эрх зүй, бизнес, эдийн засгийн орчны үзүүлэлтээр нэгдүгээр байр, хүний нөөцийн хөгжил, судалгаа шинжилгээ, бизнесийн төлөвшил зэрэг үзүүлэлтээр ес болон гуравдугаар байранд жагсчээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын дараа Бүгд Найрамдах Сингапур Улсын Ухаалаг үндэстэн, Цахим Засгийн газар, Хотын дахин хөгжүүлэлтийн газрын харьяа "Ухаалаг үндэстэн" үзэсгэлэн үзэж сонирхлоо.

Эх сурвалж: ЗГ

Үндэсний наадам анх удаа бэлгэдэл бүхий амьтадтай боллоо
Үндэсний наадам анх удаа бэлгэдэл бүхий амьтадтай боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.