Үндэсний наадам анх удаа бэлгэдэл бүхий амьтадтай боллоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үндэсний наадам анх удаа бэлгэдэл бүхий амьтадтай боллоо

/2022.7.7/ Монгол түмнийг нэгтгэдэг цөөхөн баярын нэг Үндэсний их баяр наадам хэдхэн өдрийн дараа эхлэх гэж байна.

Үндэсний их баяр наадмын бэлгэдэл болсон амьтдыг бүтээжээ. Тэдгээр нь Марал, Хангай, Мэргэн гурав.

Үндэсний их баяр наадмыг улам үнэ цэнтэй болгох, өв уламжлал, соёлын өвийг наадамчдад түгээн таниулах зорилготой наадмын бэлгэдлийн дүрүүдийг бүтээжээ. Түгээмэл болон тогтвортой шинжийг харгалзан түүхэн үндэс хийгээд нүүдэлчин монгол түмний сэтгэлгээний уламжлалыг чухалчлан дүрүүдийг тодорхойлсон байна. Монголын түүхийн сурвалж бичиг “Монголын нууц товчоо” бүтээлд илэрхийлэгдэх дараах амьтдыг наадмын бэлгэдлийн дүр болгон сонгосон билээ.

Амьтан: Буга
Нэр: Марал
Бэлгэдэл: Хурдан морь

Амьтан: Чоно
Нэр: Хангай
Бэлгэдэл: Хүчит бөх

Амьтан: Шонхор
Нэр: Мэргэн
Бэлгэдэл: Мэргэн харваач

“Эрдэнэс Монгол”-ыг түшиглэн Баялгийн сан байгуулахад Сингапуртай хамтарна
“Эрдэнэс Монгол”-ыг түшиглэн Баялгийн сан байгуулахад Сингапуртай хамтарна
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.