УБЕГ-т Сэтгүүлчдийн Их хурлын шийдвэрийг бүртгэхгүй байх шаардлага хүргүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УБЕГ-т Сэтгүүлчдийн Их хурлын шийдвэрийг бүртгэхгүй байх шаардлага хүргүүлжээ

/2022.07.07/: Өчигдөр МСНЭ-ийн XVIII их хурал болж, Ерөнхийлөгчөөрөө ТВ5 телевизийн захирал асан Ө.Отгонбаатарыг сонгосон.

Харин энэ Их хурлын шийдвэрийг Улсын бүртгэлд бүртгэхгүй байх шаардлагыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүргүүлжээ.

Энэ шаардлагын дагуу МСНЭ-ийн шинэ удирдлага хууль ёсны дагуу улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд шүүхийн шийдвэрийг биелүүлэх шаардлаа үүсчээ. Өмнө өгсөн шүүхийн шийдвэрийг МСНЭ-ийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Боргилмаа хүлээн авах боломжгүй гэдэг хариуг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд өгсөн байдаг.

Тиймээс хэзээ шинэ удирдлага нь улсын бүртгэлд бүртгүүлж, байгууллагаа хууль ёсоор төлөөлөх нь тодорхойгүй болжээ.

Шүүхийн шийдвэр нь Орон нутгийн сэтгүүлчдийн мэргэжлийн төвийн их хурлыг дахин хуралдуулах, эсвэл өмнөх 9 хүний эрхийг дахин сэргээх гэж гарсан юм.

Өмгөөлөгч С.Баянмөнх "Сэтгүүлчдийн 18 дугаар Их хурал хүчингүй болох эсэх асуудал биш. Шүүхийн шийдвэрийг биелүүлвэл улсын бүртгэлд бүртгүүлэх нь нээлттэй" гэлээ.

Ардын эмч Жамъянжавын Баасанхүүд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Ардын эмч Жамъянжавын Баасанхүүд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.