ГХЯ: Жэжүд очсон монгол иргэдийг одоогоор визийн зөрчилтэй гэж үзэхгүй
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГХЯ: Жэжүд очсон монгол иргэдийг одоогоор визийн зөрчилтэй гэж үзэхгүй

/2022.06.29/ БНСУ-ын Жэжү аралд бүлгээрээ эрүүл мэндийн аялал хийж байсан монголчуудаас 23 нь сураггүй болж, холбоо тасарсан талаар Солонгосын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн билээ. Мөн тухайн иргэдийг "харлахаар" зугтсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарч байгаа юм.

Үүнтэй холбогдуулан Гадаад Харилцааны Яамнаас тодруулахад, "БНСУ-ын талаас энэ тухай албан ёсоор ГХЯ-нд мэдэгдсэн зүйл байхгүй. Манай иргэд нэг сарын хугацаанд Жэжүд визгүй зорчих эрхтэй. Эдгээр иргэд зургаадугаар сарын 22-нд Жэжүд очсон байна. Долдугаар сарын 21-нд визгүй зорчих хугацаа нь дуусна. Тиймээс одоогоор визийн зөрчилтэй гэж үзэхгүй.

Долдугаар сарын 9, 14-нд Жэжүгээс Монгол руу нислэгийн хуваарьтай байна. Уг нислэгээр ирнэ гэж найдаж байна" гэсэн юм.

Өнөөдөр 30 хэмийн дулаан байна
Өнөөдөр 30 хэмийн дулаан байна
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.