“Модон урлал: Монгол авдар” үзэсгэлэн нээгдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Модон урлал: Монгол авдар” үзэсгэлэн нээгдлээ

No photo description available.

/2022.06.15/: Монголын Үндэсний музей нь Угсаатан зүйн Гэр музейтэй хамтран “Модон урлал: Монгол авдар” хэмээх үзэсгэлэнг есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл олон нийтэд дэглэн толилуулж байна.

Энэхүү үзэсгэлэнд Угсаатны зүйн Гэр музей болон Монголын Үндэсний музейн 150 гаруй шилмэл үзмэрүүдийг дэлгэн үзүүлж байна. Үзэсгэлэнд Монголчуудын уламжлалт үхэг, эрээлсэн, алтан цоолбор болон сийлбэр хээтэй авдрууд мөн худалдаа арилжаа болон язгууртан ноёдын шагнал, хэрэглэлд зориулагдан ирсэн авдарнуудаас дээжлэн хүргэж байна.

May be an image of indoor

Авдар нь үүрэг зориулалтаасаа хамаарч хэлбэр загвар нь олон төрөл болсон байна. Тухайлбал, энгийн эд зүйлс хадгалах хайрцаг савнаас гадна шүүгээ, шургуулга, аян жин тээвэрт хэрэглэгдэх, хувцас эд зүйлс агуулах, бараа таваарын, инжний, гоёл чимэглэлийн, үнэт зүйл хадгалах гэх мэтээр салбарлан хөгжсөн ажээ.

Нүүдэлчин Монголчуудын амьдралын түүхийг тээсэн эрхэм нэгэн соёлын өв уламжлал, гүн ухаан эгэл жирийн нэгэн авдарт агуулагдаж байна.

Эх сурвалж: Соёлын яам

Н.Тавинбэх: Эрдэнэбүрэнгийн усан ЦС-ын нөлөөлөлд автсан иргэн тус бүрд 15 сая төгрөг олгоно
Н.Тавинбэх: Эрдэнэбүрэнгийн усан ЦС-ын нөлөөлөлд автсан иргэн тус бүрд 15 сая төгрөг олгоно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.