Н.Тавинбэх: Эрдэнэбүрэнгийн усан ЦС-ын нөлөөлөлд автсан иргэн тус бүрд 15 сая төгрөг олгоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Тавинбэх: Эрдэнэбүрэнгийн усан ЦС-ын нөлөөлөлд автсан иргэн тус бүрд 15 сая төгрөг олгоно

/2022.06.15/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцууллаа.

Тэрээр:
-Эрдэнэбүрэнгийн усан ЦС-ын нөлөөлөлд орох орон нутгийн айлуудыг нүүлгэж дууссан. Нийт 271 өрхийн 1,210 иргэнд нөхөн олговор олгоно. Одоо байгаа эрх зүйн зохицуулалтаар эдгээр иргэдийн үндсэн хөрөнгөд л нөхөн олговор олгох ёстой. Гэвч малчдад үндсэн хөрөнгө бага байдаг юм байна. Тиймээс Эрчим хүчний яамнаас тухайн айл өрхөд биет бус нөлөөллийн нөхөн олговор олгох санал гаргаад дэмжигдсэн. Үүний дагуу нэг иргэнд 15 сая 100 мянган төгрөг олгогдоно" гэв.

А.Ариунзаяа: НДШ-ийн 50 хувийн буцаан олголтыг энэ сарын 25-наас олгоно
А.Ариунзаяа: НДШ-ийн 50 хувийн буцаан олголтыг энэ сарын 25-наас олгоно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.