БТСУХ-ны даргаар МУГД Д.Жаргалсайханыг томилжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БТСУХ-ны даргаар МУГД Д.Жаргалсайханыг томилжээ

May be an image of 1 person, standing and suit

/2022.06.15/: Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны даргаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайханыг томиллоо.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дээрх шийдвэрийг гаргасан байна.

Д.Жаргалсайхан БТСУХ-ны дэд дарга, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны газрын дарга, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн даргаар ажиллаж байсан туршлагатай. Өдгөө Монголын гандболын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм.

Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард болсон олимпын VIII чуулганаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдсон билээ.

Эх сурвалж: МҮОХ

С.Энхболд: Ирэх сараас эхлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эмийг 100 хувь төрөөс даана
С.Энхболд: Ирэх сараас эхлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эмийг 100 хувь төрөөс даана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.