/2022.06.15/ Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд, "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн уналт таталтын эмийг 100 хувь төрөөс даахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг Эрүүл мэндийн үндэсний зөвлөлөөс баталгаажуулдаг. Бид ямар ч байсан судалгаануудаа хийж энэ сардаа багтаан энэ тогтоолыг албажуулна.
Түүнчлэн тархины саажилттай хүүхдүүдийн мэс засал, хагалгааг эх орондоо хийх арга замыг судалж байна. Эхний ээлжинд олон улсын эмч нарын багийг авчирч, өөрсдийн багийг бэлтгэх журмаар Энэтхэг, Турк улстай ярилцаж байна. Тархины саажилттай хүүхдэд хэд хэдэн төрлийн хагалгааг хийдэг. Хүнд хөнгөн зэргээс шалтгаалж зарим хүүхдэд хагалгаа хийсний дараа алхах гишгэх боломжтой болдог. Тиймээс энэ хагалгааг эх орондоо хийх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна" гэлээ.