Гол руу үсэрч, живсэн иргэнийг эрэн хайж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гол руу үсэрч, живсэн иргэнийг эрэн хайж байна

/2022.05.09/: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын “Хилэнтийн гүүр” гэдэг газар Дэлгэрмөрөн гол руу 1 эрэгтэй хүн үсэрч, живсэн тухай дуудлагыг тавдугаар сарын 6-ны өдөр Онцгой байдлыг газар хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн Б /54 настай, эрэгтэй/-ийг тавдугаар сарын 8-наас эхлэн 2 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг Эрчим багийн Хилэнтийн гүүр” гэдэг газраас Төмөрбулаг сумын Нарийн багийн Домбо гэдэг газар хүртэл 40 км-т, 2 дугаар бүлэг Хилэнтийн гүүрнээс Шинэ-Идэр сумын Сангийн далай багийн Баян-Эрхэт гэдэг газар хүртэл 60 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:30 цагт түр зогсоосон. 05.09-ний өдрийн 08:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Эх сурвалж: ОБЕГ

С.Отгонсүх: Тэмбүү өвчин нь нойргүйдэх, оюун ухаан муудахад нөлөөлдөг
С.Отгонсүх: Тэмбүү өвчин нь нойргүйдэх, оюун ухаан муудахад нөлөөлдөг
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.