О.Цогтгэрэл:  Хэдэн зүйлийг хойшлуулж тавьсанаас биш хэмнэлт хийсэн зүйл алга
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Цогтгэрэл:  Хэдэн зүйлийг хойшлуулж тавьсанаас биш хэмнэлт хийсэн зүйл алга

/2022.04.29/ УИХ-ын чуулганы хуралдаан болж байна.

Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж байгаа юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Төсвийн тодотголыг анхнаасаа төсвийн зардал, алдагдлыг бууруулах, энэ хэрээр иргэд, ААН-үүдэд боломж олгох байх гэсэн өндөр хүлээлттэй байсан. Гэтэл бодит байдал юу болж байна. 2.4 их наяадын төсвийн алдагдал яг хэвээрээ. Төрийн хэмнэлтийн хууль санаачилж оруулж ирсэн. 30 тэрбумыг хэмнэнэ гэсэн. 30 тэрбум төгрөг 18 их наяадтай харьцуулахад маш бага тоо. Бүхэл бүтэн 600 хуваасны 1 хувь нь гэсэн үг.

Хойшлуулж хэдэн зүйл тавьснаас биш хэмнэлт хийсэн зүйл алга. Ард түмэн асар их хүлээлттэй байсан. Товчоор хэлбэл нүглийн нүдийг гурилаар хуурсан төсвийн тодотгол болж байна гэв.

“Эх дэлхийгээ ирээдүйдээ өвлүүлье” аян 21 аймагт үргэлжилнэ
“Эх дэлхийгээ ирээдүйдээ өвлүүлье” аян 21 аймагт үргэлжилнэ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.