“Эх дэлхийгээ ирээдүйдээ өвлүүлье” аян 21 аймагт үргэлжилнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эх дэлхийгээ ирээдүйдээ өвлүүлье” аян 21 аймагт үргэлжилнэ

/2022.04.29/: Жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдөр дэлхийн ойн өдөр тохиодог.
Манай улс энэ өдрийг 2015 оноос эхлэн тэмдэглэж, иргэд олон нийтэд ойн ач холбогдлын талаарх боловсрол, мэдээллийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлыг хийж ирсэн. Энэ жилийн хувьд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн санаачилгаар байгаль орчин, аялал жуулчлалын яам, Олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр дэлхийн ойн өдрийн хүрээнд “Эх дэлхийгээ ирээдүйдээ өвлүүлье” аяныг нэг сарын хугацаанд зохион байгуулсан билээ.
Тус аянаар нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 3-5 ангийн сурагчдад эх дэлхийгээ хайрлан хамгаалах, хариуцлагатай аялал жуулалчлалд суралцах чиглэлээр танин мэдэхүйн болон техникийн шийдэл VR төхөөрөмж ашигласан багц хөтөлбөрөөр байгалиа хамгаалах ойлголт, мэдлэг, мэдээлэл түгээж ажиллав.
Бүтэн сар үргэлжилсэн “Эх дэлхийгээ өвлүүлье” аяныг дэлхийн ойн өдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 21-ний өдөр “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төвөөс эхлүүлж, нийслэлийн СХД, СБД-ийн ерөнхий боловсролын дунд сургуулийн 3-5 дугаарын ангийн сурагчдаар үргэлжлүүлэн БЗД-ийн 142-р дунд сургуулиар өндөрлүүлэв. Мөн МУИС-д Ойн мэргэжлээр суралцаж буй оюутнуудын дунд "Оройн нахиа" эрдэм шинжилгээний бага хурал, иргэд олон нийтэд зориулан ойн цахим үзэсгэлэн зэрэг олон талт ажлыг зохион байгууллаа.

Дэлхийд онгон дагшин байгаль, үзэсгэлэнт төрхийг хадгалж үлдсэн улс орны нэгд Монгол Улс зүй ёсоор ордог. Гэвч уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, хүний буруутай үйл ажиллагаа зэрэг олон хүчин зүйлийн улмаас жилээс жилд өөрчлөгдөж буй байгаль дэлхийгээ хайрлах, хойч үедээ өвлүүлэн үлдээх ажлыг хүн бүр өөрсдийн чадах зүйлээр хийх шаардлага энэ цаг үед дэлхийн хүн бүрийн өмнө тулгарч байна.

Иймийн тулд ЕБС-ийн бага, дунд, ахлах ангийн сурагчид руу чиглэсэн “Эх дэлхийгээ байгаль орчин, экологийн боловсрол олгох зорилтод ажлыг орон нутаг болон нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудаас ирсэн хүсэлтийг үндэслэн 2022 оны 05 дугаар сараас Монгол Улсын 21 аймагт тус санаачилгыг хэрэгжүүлэхээр боллоо.

“Эх дэлхийгээ ирээдүйдээ өвлүүлье” уриатай энэхүү зорилтод санаачилгаар дамжуулан байгаль орчноо хайрлан хамгаалах, хариуцлагатай, иргэн болж төлөвших сэдлийг сурагчдад олгох, цаашлаад байгаль орчны талаарх мэдлэгийг дээшлүүлж, ирээдүйн мэргэжлээ сонгох сурагчдад байгаль орчны салбарыг таниулахад гол зорилго оршиж байна.

Хамгаалах хэрэгслийн чанарын баталгаажуулалтын лаборатори ашиглалтад орлоо
Хамгаалах хэрэгслийн чанарын баталгаажуулалтын лаборатори ашиглалтад орлоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.