Хамгаалах хэрэгслийн чанарын баталгаажуулалтын лаборатори ашиглалтад орлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хамгаалах хэрэгслийн чанарын баталгаажуулалтын лаборатори ашиглалтад орлоо

May be an image of 2 people

/2022.04.29/: Монгол Улсын Засгийн газар нь Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран “Барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2017 оноос хойш хэрэгжүүлж байгаа билээ. Тус төслийн хүрээнд Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, ОУХБ /Жайка/-тай хамтран “Хамгаалах хэрэгслийн чанарын баталгаажуулалтын лаборатори”-ийг байгуулж, ашиглалтад орууллаа.

Тус лаборатори нь хамгаалалтын дуулга, ажлын тусгай гутал болон төрөл бүрийн туршилтыг хийж болохуйц олон үйлдэлт систем бүхий төхөөрөмжүүдээр тоноглогдсон бөгөөд өндрийн уналтаас хамгаалах хэрэгслийн чанарыг баталгаажуулах тестийн орчинг бүрдүүлсэн байна.

Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг “Үйлдвэрлэлийн ослын улмаас амь үрэгдсэн ажилчдын дурсгалыг хүндэтгэх” өдөр болгон тэмдэглэдэг.

Манай улс 2001 оноос эхлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, МҮЭХолбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран жил бүрийн 04 дүгээр сарыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян” болгон зарлаж, ХАБЭА-н тухай хууль тогтоомжийг сурталчлах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн компанит ажлуудыг улс орон даяар явуулж ирсэн. Тус сарын аяны хүрээнд дээрх лабораторийг ашиглалтад оруулж, үйл ажиллагааг нь эхлүүлж байна.

Эх сурвалж: ХНХЯ

Хавдрын эрт илрүүлгийн аппаратыг зарим ӨЭМТ-д хүлээлгэн өглөө
Хавдрын эрт илрүүлгийн аппаратыг зарим ӨЭМТ-д хүлээлгэн өглөө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.